BMW компани дизайны хэлтсээ бүрэн шинэчилжээ
BMW компани, загварын шийдлүүдээ байнга шүүмжлэлд өртдөг байсан ч 10-р сарын 1-ээс эхлэн дизайны хэлтэстээ томоохон өөрчлөлтүүд хийхээр болжээ. Дизайны дэд ерөнхийлөгч Адриан Ван Хойдонк 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн энэ албан тушаалаа хаших болно.

Түүнээс доод түвшинд томоохон өөрчлөлтүүд гарсан байна. BMW-ийн дизайны захирал Домагой Дукеч Rolls Royce-ийн дизайныг удирдах болжээ. Үүний зэрэгцээ BMW-ийн дизайныг хоёр багт хуваах юм. Эхний баг нь урд хөтлөгчтэй болон BMW M спорт загваруудын дизайныг хариуцах ба энэ багийг одоогийн Mini-ийн гол дизайнер Оливер Хайльмер удирдана. Харин арын хөтлөгчтэй BMW болон BMW Alpina загваруудын багийг урьд нь Polestar-ийн гол дизайнер байсан Максимилиан Миссони ахлах болно.
Mini-ийн дизайныг Хольгер Хампф удирдах бөгөөд тэрээр одоогийн BMW-д харьяалагддаг олон төрлийн дизайны чиглэлээр ажилладаг Designworks компанийн удирдагч юм. Designworks-ийн шинэ даргаар Андерс Варминг томилогдож байгаа бөгөөд тэрээр өмнө нь Rolls Royce-ийн дизайныг хариуцаж байсан.
Энэхүү шинэ томилгоо нь BMW-ийн автомашины загварын талаархи нийгмийн сүлжээн дэх шүүмжлэлтэй холбоогүй юм. Учир нь BMW-ийн борлуулалт өмнөх жилд рекорд амжилт үзүүлж, компанийн үйл ажиллагаа маш амжилттай явагдаж байна.