Киа компанийн үйлдвэр Казахстан улсад ажиллаж эхлэх хугацааг зарлав
Өмнөд Солонгосын Kia компани Казахстан улсад автомашины үйлдвэр барьж байна. Костанай мужид байрлах уг үйлдвэр 2025 оны аравдугаар сараас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ. Энэ тухай Kia Qazaqstan компанийн гүйцэтгэх захирал Ким Дэ Ки Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт мэдээлсэн тухай Nur.kz сайтын мэдээлэлд дурджээ.

Дараагийн оны долоодугаар сард үйлдвэрлэлийн талбайгаас анхны туршилтын автомашин гарна. Эхний саруудад үйлдвэр Kia Sorento дунд оврын кроссоверийг үйлдвэрлэх бөгөөд 2026 оны нэгдүгээр сараас шинэчлэгдсэн Kia Sportage автомашины угсралт эхлэх юм. Үйлдвэрийн төлөвлөгөөт хүчин чадал нь жилд 70 мянган автомашин үйлдвэрлэх зорилготой.
Автомашины гагнуур, будалт болон угсралтын шугам дээр 70 робот ажиллах бөгөөд үйлдвэрийн нийт ажиллах хүчин нь 1500 хүн байх ажээ.
Ирээдүйн үйлдвэрийн ойролцоо автомашины эд анги үйлдвэрлэх локализацын төвийн барилга эхэлсэн бөгөөд эхний ээлжинд бампер, суудал, утасны багц болон жижиг шахалтын эд ангиудыг үйлдвэрлэх болно.
Kia брэндийн автомашинуудыг 2018 оноос хойш Казахстан улсад "Азия Авто" үйлдвэрийн Усть-Каменогорск дахь салбарт үйлдвэрлэж байсан ч 2021 онд үйл ажиллагаагаа зогсоосон. Kia-ийн үйлдвэрлэл Костанай дахь "СарыАркаАвтопром" үйлдвэрт дахин эхэлсэн юм.