BMW-ийн жолоочид Швейцарьт 431 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Швейцарьт чинээлэг BMW 540d автомашинтай жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас асар их хэмжээний торгууль авчээ. BMW Blog-ын мэдээлснээр, торгуулийн нийт дүн нь 108,500 швейцар франк буюу ойролцоогоор 128,000 ам.доллар, эсвэл 11.5 сая рубльд хүрсэн байна. Монгол төгрөгөөр 431 сая болж байна. Жолоочийг зай баримтлаагүй хэмээн буруутгасан аж.

Жолоочийг хурдтайгаар урд явж буй машинтай хэт ойр зайд явсан гэж буруутгажээ. Шүүх дээр нотлох баримтаар 2 км гаруй хугацаанд 120 км/ц хурдтай явж байсан видео бичлэг танилцуулагдсан байна. Жолооч уг нотлох баримт хангалтгүй гэж үзсэн бөгөөд бичлэгээс зайг үнэн зөв хэмжих боломжгүй гэж маргажээ. Мөн тэрээр өөрийн автомашины хүчирхэг тормозтойг онцолжээ. Гэсэн хэдий ч шүүх түүний маргааныг хүлээн аваагүй байна.
Швейцарьт торгуулийн хэмжээ нь зөрчил гаргагчийн орлогоос хамаарч тооцогддог тул ийм их хэмжээний торгууль оногдуулсан байна. Татварын байгууллагын мэдээллээр, уг жолоочийн орлого нь 1.6 сая франк (ойролцоогоор 2 сая ам.доллар)-оос давсан аж. Шийтгэлийг хоёр жилийн туршид туршилтын хугацаагаар оноожээ.
ОХУ-д энэ жилийн хамгийн өндөр торгууль нь 400 мянган рубль байсан бөгөөд том оврын тээврийн хэрэгслийн дүрэм зөрчсөнөөс үүдэн ногдуулсан байна.