Автотойм: Mitsubishi Pajero
2. 8 литрийн 4М40 Intercooler турбо дизель хөдөлгүүртэй 1996 оны хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн энэ загвар нь хамгийн алдартай загвар бөгөөд түүнээс хойшхи загварууд үүн шиг нэр хүндийг олж авч чадаагүй юм. Mанай орны нөхцөлд тохирсон, хойд тэнхлэг нь чулакан ачаа ачихад алцайгаад доош суудаггүй зэргээрээ хэрэглэгчдийг татсан. Үүнээс хойшхи загварууд нь хойноо үл хамаарах тэнхлэгтэй болсноор ачаа ачихад доош хэвтчихээд тулаад явахаа байсан учир Монголчууд авахаа больсон. Хааяа нэг хот дотор үзэгддэг. Тэгээд ч цаанаа бас элдэв шалтгаанаар худалдаалагдах нь багассан юм. Дизель хөдөлгүүр нь 4 цилиндртэй дизель дотроо нилээд хүчтэйд тооцогддог. Зөвхөн Япондоо л үйлдвэрлэж байсан хөдөлгүүр. Солонгост лицензээр авч тавьдаг. Хятад дахь үйлдвэрт бол 4М40 хийгддэггүй юм.

Жолоодлого
Суудлын байрлал өндөр, тойлгойн хэсгийн зай уудам зам харагдах нь сайн. Манай зарим хүмүүс ийм суудалтайг жийп гэж ойлгодог. Сүүлийн үеийн хэвтээ нам суудалтай Hilux Surf, Terrano зэргийг суудлын машин шиг доош шигдчихээд гэх хүмүүс байдаг. Тийм бодолтой хүмүүст бол яг тохирно.
Харьцангуй зөөлөн дуутай дизель хөдөлгүүртэй. Хүчний хувьд гологдоод байх юмгүй. Огцом хурд авахад дуулгавартай. Асфальтан зам дээр жижиг тэргээс дутаад байхгүй, шороон замд зөөлөн ч хурдтай үед урд тэнхлэг шүргэж болзошгүй.
Энэ нь Pajero-н урд тал уруу байдгаас, тэнхлэгийг арай доогуур байрлуулсантай холбоотой. Super select 4WD туслах хурдны хайрцаг нь дунд гарын жийпэнд тэр болгон байдаггүй төвийн дифференциал түгжигчтэй учир цас шаварт шарвахааргүй чигээрээ явчихна. Яг энэ машины хувьд хойд редүктор нь LSD-учир илүү давуу талтай юм.
Landcruiser 80, 105-ыг бодвол зөөлөн явдалтай. Харин кузов өндөр, суудлын байрлал өндөр зэргээс шалтгаалан эргэлт дээр хазайх нь арай илүү, тиймээс хурдаа хасах шаардлагатай. Шатахуун зарцуулалтын хувьд зуны цагт хот дотор 14 л шулуунд 11-12 л зарцуулна. Өвөл бол хотод 18 л хүргэчих гээд байдаг. Яг энэ машинд паарны удирдлага нэг Display дээр бүгдийг тохируулдаг учир үлээлгэх байрлалаа сонгохдоо дамжих нь жаахан түвэгтэй.
Тав тух
Тухайн үеийн суудлын машинд байж болох бүхий л зүйлийг хийсэн гэхэд болно. Зарим талаар бүүр ч илүү болсон байх. Урд суудлууд нь тус бүрдээ тохойвчтой, хойд суудлууд 2 хүн суусан тохиолдолд ундааны тавиур бүхий хаалган талын тохойвч бууж ирдэг.
Арын зорчигчдын A/C тусдаа сэнс, тохируулгатай. Мөн халуун үлээх нь урд талаас тусдаа шаланд байрласан үлээгчтэй зэрэг нь хэрэглээнд бүрэн нийцсэн санагдсан. Хойд суудлууд нь хойш урагш гүйх, урагш тонгойж эвхэгдэх зэрэг маш олон үйлдлүүдтэй хийсэн. Ганц гэм нь түгжээ нь элэгдээд ирэхээр хойд суудлууд дуугарах талтай. Суудлын хувьд сайн чанарын материалтай.
Ердийн люкээс бараг 2 дахин том хэмжээний люк нь од харах , аялал зугаалгаар явах үед тохиромжтой санагдлаа. Map ламп, саравчны ламп, хойд тээшний хэсэгдэх 12 вольтын гаралт зэрэг хэрэгтэй зүйлүүдийг хийсэн байна. Арын хаалганы гишгүүр, чирэх дэгээ төмөртэй.