Нүхэн жорлонгоо халахыг ШТС-уудад үүрэгдлээ
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С Одонтуяа албан даалгавар гаргаж шатахуун түгээх станц ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ Шатахуун түгээх станцаас үүдэлтэй хөрсний бохирдлыг багасгах nbsp зорилгоор уг албан даалгаврыг гаргажээ Тодруулбал ШТС ууд нүхэн жорлонг халж стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох ШТС ууд ариун цэврийн байгууламжаар иргэд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа албан даалгавар гаргаж, шатахуун түгээх станц ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ. Шатахуун түгээх станцаас үүдэлтэй хөрсний бохирдлыг багасгах зорилгоор уг албан даалгаврыг гаргажээ. Тодруулбал:
-ШТС-ууд нүхэн жорлонг халж, стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох
-ШТС-ууд ариун цэврийн байгууламжаар иргэд, жуулчид, үйлчлүүлэгчдэд нээлттэй үйлчлэх
Уг албан даалгаврыг хэрэгжүүлэхэд, орон нутгийн засаг захиргаа болон холбогдох байгууллагууд хамтарч, хяналт тавих ёстой юм байна.