Toyota болон Hyundai хамтын ажиллагаа байгуулахаар хэлэлцэж байна
Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн тэргүүлэгчид болох Toyota Motor болон Hyundai Motor компаниуд энэ оны сүүлчээр хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжтой байна Энэ тухай Солонгосын бизнесийн хэвлэл Korea Economic Daily өөрийн эх сурвалжаас иш татан мэдээллэжээ Хоёр том автомашины компани нууц байдалтайгаар 10 р сарын сүүлээр Toyota Motor ын удирдах зөвлөлийн дарга

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн тэргүүлэгчид болох Toyota Motor болон Hyundai Motor компаниуд энэ оны сүүлчээр хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжтой байна. Энэ тухай Солонгосын бизнесийн хэвлэл Korea Economic Daily өөрийн эх сурвалжаас иш татан мэдээллэжээ.
Хоёр том автомашины компани нууц байдалтайгаар 10-р сарын сүүлээр Toyota Motor-ын удирдах зөвлөлийн дарга Акио Тойода болон Hyundai Motor-ын захирал Чонг Исон нарын уулзалтыг Солонгост хийхээр төлөвлөж байна. Уулзалтаар ус төрөгчийн хөдөлгүүрт автомашины хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлжээ.
Toyota Motor-ийн босс Акио Тойода
Hyundai Motor-ийн босс Чонг Исон
Хоёр компани хоёулаа олон жилийн турш цэвэр ус төрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах судалгаа, хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд зарим зах зээлд устөрөгчийн автомашин борлуулдаг. Эдгээр автомашинуудыг ихэвчлэн компаниудад түрээсийн нөхцөлөөр санал болгодог.