Mercedes-Benz Denza цахилгаан автомашины төслөөс гарлаа
Mercedes Benz BYD Auto компанитай хамтран хэрэгжүүлж байсан Denza брэндийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төслөөс албан ёсоор гарлаа Mercedes Benz түншлэгчиддээ үлдсэн 10 ийн хувьцаагаа худалдаж хэлэлцээрийн үнийн дүнг ил зарлаагүй байна Mercedes Benz болон BYD компаниуд 2011 онд хамтарсан компани байгуулсан бөгөөд анх хувьцаануудыг 50 50 харьцаагаар хувааж байв Харин

Mercedes-Benz BYD Auto компанитай хамтран хэрэгжүүлж байсан Denza брэндийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төслөөс албан ёсоор гарлаа.
Mercedes-Benz түншлэгчиддээ үлдсэн 10%-ийн хувьцаагаа худалдаж, хэлэлцээрийн үнийн дүнг ил зарлаагүй байна.
Mercedes-Benz болон BYD компаниуд 2011 онд хамтарсан компани байгуулсан бөгөөд анх хувьцаануудыг 50/50 харьцаагаар хувааж байв. Харин 2021 онд Mercedes-Benz өөрийн оролцоог 10%-д бууруулсан билээ.
Тус салалт Европын Холбооны удирдлагууд Хятадаас ирж буй цахилгаан автомашинд хямд үнийн эсрэг татвар тогтоосонтой холбоотой гэж «Блумберг» мэдээлжээ.
Оросын зах зээлд Denza брэндийн цахилгаан автомашинуудыг ихэвчлэн хувийн болон «саарал» дилерүүдээр дамжуулан оруулж ирдэг.
Одоогийн байдлаар Denza брэндийн бүтээгдэхүүнүүдэд D9 том оврын вэн, N8 кроссовер, N7 дунд оврын кроссовер, мөн спорт загварын Z9GT вагон зэрэг хэд хэдэн загвар багтдаг.