Японы алдарт Sharp электроникийн үйлдвэрлэгч автомашины зах зээлд гарна
Японы электроникийн үйлдвэрлэгч Sharp автомашины зах зээлд нэвтрэх гэж байна mdash компани энэ санаагаа тусгайлан бүтээсэн концепт машины танилцуулгаараа илэрхийлжээ nbsp Sharp ийн цахилгаан машинууд олон үүрэгтэй олон үйлдэлтэй хөдөлгөөнт ахуйн техник мэт байх болно Олон нийтэд үзүүлсэн загвар нь таван метр урт вэн машины загвар байв nbsp Интерьерийн тохижилт

Японы электроникийн үйлдвэрлэгч Sharp автомашины зах зээлд нэвтрэх гэж байна — компани энэ санаагаа тусгайлан бүтээсэн концепт машины танилцуулгаараа илэрхийлжээ.
Sharp-ийн цахилгаан машинууд олон үүрэгтэй, олон үйлдэлтэй, "хөдөлгөөнт ахуйн техник" мэт байх болно. Олон нийтэд үзүүлсэн загвар нь таван метр урт вэн машины загвар байв.
Интерьерийн тохижилт нь дотоод орчны элегант өнгө, хаалганы халаас болон шалан доорх гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгджээ. Микроклиматын систем нь жилийн туршид дотоод орчны температурыг таатай байлгах боломжийг олгоно.
Техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүд хараахан гараагүй байна. LDK+ концепт машин нь цуврал үйлдвэрлэлийн цахилгаан автомашины ирээдүйн санаануудыг баримтжуулжээ. Тайваний түнш нь Foxconn Technology Group (Hon Hai Precision Industry) компани байсан бөгөөд электроникийн бүтээгдэхүүний хамгийн том гэрээт үйлдвэрлэгч гэж тооцогддог.