Jeep Wrangler өөрийн алдартай хөдөлгүүр-хурдны хайрцагны хослолыг алдлаа
Stellantis компани Jeep Wrangler загварт гар удирдлагатай цонхны өргөгчийг суурилуулахаа болилоо 2025 оны загвараас эхлэн бүх Wrangler загварууд цахилгаан удирдлагатай цонхны өргөгчтэй байх болно nbsp Wrangler ийн өөр нэг чухал бөгөөд маргаантай өөрчлөлт бол 3 6 литрийн Pentastar V 6 бензин хөдөлгүүрийг автомат хурдны хайрцагтай авах боломжгүй болох явдал юм

Stellantis компани Jeep Wrangler загварт гар удирдлагатай цонхны өргөгчийг суурилуулахаа болилоо. 2025 оны загвараас эхлэн бүх Wrangler загварууд цахилгаан удирдлагатай цонхны өргөгчтэй байх болно.
Wrangler-ийн өөр нэг чухал бөгөөд маргаантай өөрчлөлт бол 3.6 литрийн Pentastar V6 бензин хөдөлгүүрийг автомат хурдны хайрцагтай авах боломжгүй болох явдал юм. 2025 оны загвараас эхлэн V6 хөдөлгүүртэй Jeep нь 6 араатай механик хурдны хайрцгаар тоноглогдох бөгөөд өөр сонголтгүй болно.
Stellantis компанийн бүх Jeep-д суурилуулах автомат хурдны хайрцгуудыг Германы ZF Friedrichshafen компани нийлүүлдэг гэдгийг сануулъя. Одоо 2.0 литрийн турбо Alfa Romeo, 6.4 литрийн V8 Hemi болон гибрид хөдөлгүүрийн хооронд сонголт хийх боломжтой болсон байна. Энэ алхам нь Америкийн хөдөлгүүрээс Италийн хөдөлгүүр рүү эрэлтийг чиглүүлэх зорилготой гэдэг нь ойлгомжтой. V8 Hemi хөдөлгүүртэй Wrangler нь үнийн хувьд илүү өндөр түвшнийх бөгөөд 2-3 дахин үнэтэй юм. Мөн шинэ загварт олив-саарал өнгөтэй '41' нэртэй шинэ кузовын өнгө нэмэгдсэн байна. Энэ нь АНУ 2-р дайнд орсон жилийн бэлгэдэл бөгөөд тухайн үед АНУ-ын армийн цэргийн машинууд ийм төстэй өнгөөр будсан байжээ. Бас Wrangler-д салон доторх агаарыг гар утасны аппликейшнаар алсаас агааржуулах боломжтой болсон байна.