Чечений удирдагчийн эхний Кибертрак-ийг идэвхгүй болгосон ч тэрээр хоёрыг шинээр авлаа
9 р сарын 19 нд Чечений удирдагч Рамзан Кадыров цахилгаан пикап Tesla Cybertruck ийг алсаас идэвхгүй болгосон талаар мэдээлэл гарсан Кадыров уг машинаа 8 р сард нийгмийн сүлжээн дэх өөрийн хаягаар хүлээн авснаа бичсэн байв Тухайн машин СВО д Тусгай цэргийн ажиллагаа байсан ч идэвхгүй болсон тул чирч явах шаардлагатай

9-р сарын 19-нд Чечений удирдагч Рамзан Кадыров цахилгаан пикап Tesla Cybertruck-ийг алсаас идэвхгүй болгосон талаар мэдээлэл гарсан. Кадыров уг машинаа 8-р сард нийгмийн сүлжээн дэх өөрийн хаягаар хүлээн авснаа бичсэн байв. Тухайн машин СВО-д (Тусгай цэргийн ажиллагаа) байсан ч идэвхгүй болсон тул чирч явах шаардлагатай болжээ.
9-р сарын 20-нд Чечений удирдагч шинэ мэдэгдэл хийж, СВО-гийн бүсэд дахин хоёр Tesla Cybertruck явуулсан талаар мэдээлэв. Улс төрч уг мэдээллээ цахилгаан пикапуудын бартаат замаар явж буй бичлэгээр дагалдуулжээ.
"Цахилгаан машины хөдөлгөөнт байдал, тав тух, маневрлах чадвар зэрэг чанарууд энд (фронтод) маш их эрэлттэй байдаг. Алсын зайнаас идэвхгүй болгох үйлдэл эдгээрт нөлөөлөөгүй. Машинууд хэвийн ажиллаж, доголдолгүй байна" гэж бичсэн байв.
Эхний Кибертрак-ийг Кадыров Илона Маскаас бэлэг гэж нэрлэсэн боловч Tesla-ийн тэргүүн уг мэдээллийг шууд үгүйсгэсэн юм.