АНУ-ын Засгийн газар автомашинууд дахь Хятадын программ болон техник хангамжийг хориглохоор төлөвлөж байна
Шинэ дүрэм нь АНУ д зарагдах шинэ автомашинууд дахь Хятадын программ болон техник хангамжийг хэдхэн жилийн дотор хориглох болно АНУ ын Засгийн газар Хятадын компаниуд АНУ ын жолоочид болон дэд бүтцийн талаарх мэдээллийг цуглуулж байгаад санаа зовсонтой холбогдуулан шинэ автомашинууд дахь Хятадын программ болон техник хангамжийг хориглох санал гаргах гэж

Шинэ дүрэм нь АНУ-д зарагдах шинэ автомашинууд дахь Хятадын программ болон техник хангамжийг хэдхэн жилийн дотор хориглох болно.
АНУ-ын Засгийн газар Хятадын компаниуд АНУ-ын жолоочид болон дэд бүтцийн талаарх мэдээллийг цуглуулж байгаад санаа зовсонтой холбогдуулан шинэ автомашинууд дахь Хятадын программ болон техник хангамжийг хориглох санал гаргах гэж байна.
Ройтерс агентлагт өгсөн мэдээллээр АНУ-ын Худалдааны яам өнөөдөр уг дүрмийн төслийг нийтэд зарлаж, дүрмийг баталгаажуулахаас өмнө олон нийтээс 30 хоногийн санал авахаар төлөвлөж байна.
Энэ дүрэм нь Хятадын харилцаа холбоо, автомат жолоодлогын системийн программ, техник хангамжийг ашигладаг тээврийн хэрэгслийг импортлох, худалдаалахыг хориглох бөгөөд үүнд жолоочид туслах болон мэдээлэл, зугаа цэнгэлийн технологийг хамруулна.
Программын хориг 2027 оны загварын жилээс эхлэн, техник хангамжийн хориг 2029 оны 1-р сараас эхлэн хэрэгжих төлөвтэй байна.
Мөн энэ дүрэм нь Орос зэрэг "санаа зовоосон орнууд" дээр мөн адил үйлчлэх бололтой, гэхдээ Орос АНУ руу автомашин экспортолдоггүй.
АНУ-д Хятадад үйлдвэрлэсэн автомашинууд харьцангуй ховор байдаг. Үүнд Buick Envision, Lincoln Nautilus, Polestar 2 болон Volvo S90 багтаж байгаа бөгөөд Хятадын авто аварга SAIC Motor болон BYD АНУ-ын зах зээлд өрсөлддөггүй.
Buick Envision
Lincoln Nautilus
Polestar компанийн эзэмшигч Хятадын аварга Geely нь өмнө нь зөвхөн Хятадын зах зээлийн автомашинуудын хувийн мэдээллийг Хятадад байрлах мэдээллийн сервер дээр хадгалдаг гэдгийг CarExpert-д баталж байсан.
Мөн дотоод болон гадаад дүрс, дуу бичлэгийг хадгалдаггүй бөгөөд "ихэнх тохиолдолд үйлчлүүлэгчид хувийн мэдээллийг Polestar-тэй хуваалцах зөвшөөрлийг өгөхгүй байх сонголттой" гэдгийг баталсан байна.
АНУ-ын Засгийн газар 2-р сард Хятадын тээврийн хэрэгслүүд болон тэдний цуглуулдаг өгөгдлийн талаарх шалгалтыг эхлүүлсэн бөгөөд Худалдааны яамны зүгээс ялангуяа автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг "алсаас жолоодох эсвэл идэвхгүй болгох" боломжтой талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тухайн үед энэ шалгалтыг "Хятад зэрэг санаа зовоосон орнуудаас АНУ-ын зам дээрх автомашинууд манай үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй байхын тулд авсан урьд өмнө байгаагүй арга хэмжээ" гэж нэрлэжээ.
"Та зам дээр хэдэн сая машин байгаад, тэдний программ идэвхгүй болчихвол ямар гамшигт үр дагаварт хүрэхийг төсөөлж болно" гэж Худалдааны сайд Жина Раймондо 5-р сард хэлжээ.
Энэ алхам нь АНУ-ын Засгийн газар Хятадаас оруулж ирэх бараа бүтээгдэхүүнд тарифыг нэмэгдүүлж, Хятадын цахилгаан автомашинууд (EV)-д 100 хувийн татвар тогтоосны дараа хийгдэж байна.
Мөн лити-ион EV батарей болон түүнтэй холбоотой батерейны эд ангиудын татварыг 7.5 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлсэн.