Wall Street-ийн шинжээчид Tesla-ийн нийлүүлэлтийн төсөөллөө нэмэгдүүллээ
Tesla ийн гол зах зээл болох БНХАУ д эрэлт нэмэгдэж борлуулалт өсөх төлөвтэй байгаа нь төсөөллөө нэмэгдүүлэхэд голлон нөлөөлжээ Wall Street ийн шинжээчид Tesla компанийн III улирлын нийлүүлэлт болон борлуулалтын төсөөллөө нэмэгдүүллээ Багадаа дөрвөн шинжээч ирэх долоо хоногт танилцуулагдах компанийн нийлүүлэлтийн төсөөллийг өсгөсөн байна Үүнд Tesla ийн гол зах зээл

“Tesla”-ийн гол зах зээл болох БНХАУ-д эрэлт нэмэгдэж, борлуулалт өсөх төлөвтэй байгаа нь төсөөллөө нэмэгдүүлэхэд голлон нөлөөлжээ
“Wall Street”-ийн шинжээчид “Tesla” компанийн III улирлын нийлүүлэлт болон борлуулалтын төсөөллөө нэмэгдүүллээ. Багадаа дөрвөн шинжээч ирэх долоо хоногт танилцуулагдах компанийн нийлүүлэлтийн төсөөллийг өсгөсөн байна. Үүнд “Tesla”-ийн гол зах зээл болох БНХАУ-д эрэлт нэмэгдэж, борлуулалт өсөх төлөвтэй байгаа нь голлон нөлөөлжээ. Энэ нь “Tesla”-ийн хувьд БНХАУ дахь хамгийн сайн улирал байх төлөвтэй гэж үзэж байгаа юм.
"АНУ болон Европт эрэлт буурч байгаа энэ үед БНХАУ-ын зах зээл эргэн сэргэхээр байгаа нь компанийн хувьд цагаа олсон сайн зүйл" гэж “Barclays”-ийн шинжээч мэдэгдсэн. Түүний хувьд “Tesla”-ийн нийлүүлэлт оны III улиралд 470 мянгад хүрч өссөн байх төлөвтэй гэж таамаглажээ.
“Tesla”-ийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш ердөө 2 хувиар өссөн бол энэ хугацаанд “S&P 500” индекс 20 гаруй хувиар өсөөд байна. Гэхдээ наймдугаар сараас хойших хугацааг харвал компанийн хувьцаа 33 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагийн дохио болж буй.