БНХАУ-д тансаг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх хүлээлтээс үүдэн тэрбумтан Б.Арногийн хөрөнгө $17 тэрбумаар нэмэгдэв
Тэрбумтан Бернар Арно энэ он гарснаас хойш пүрэв гарагийн байдлаар нийт хөрөнгийнхөө 24 тэрбум ам долларыг алдаад байсан юм Тэгвэл БНХАУ ын удирдагчид эдийн засгаа эрчимжүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгснөөр түүний хөрөнгө 17 тэрбум ам доллароор эргэн нэмэгдлээ Зургийг Benjamin Girette Bloomberg Ингэснээр түүний нийт хөрөнгө 201 тэрбум

Тэрбумтан Бернар Арно энэ он гарснаас хойш пүрэв гарагийн байдлаар нийт хөрөнгийнхөө 24 тэрбум ам.долларыг алдаад байсан юм. Тэгвэл БНХАУ-ын удирдагчид эдийн засгаа эрчимжүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгснөөр түүний хөрөнгө 17 тэрбум ам.доллароор эргэн нэмэгдлээ.
Зургийг: Benjamin Girette/Bloomberg
Ингэснээр түүний нийт хөрөнгө 201 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна. Хятадын улс төрийн товчооны хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнд тус улсад тансаг бүтээгдэхүүний эрэлт сэргэнэ гэсэн хүлээлтийн дагуу LVMH компанийн хувьцааны ханш 9.9 хувиар өсжээ.
Өдгөө 75 настай Арно дэлхийн дөрөв дэх чинээлэг эрхэм бөгөөд түүний хөрөнгө бараг бүхэлдээ LVMH-ийн 48 хувийг эзэмшиж байгаатай холбоотой. Дэлхийд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч тус компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 7.5 хувиар буурсан. Үүнд БНХАУ дахь эрэлт, хэрэглэгчдийн зарцуулалт буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
С.Жаргалмаа