Honda-Sony-ийн цахилгаан автомашинуудыг Tesla-ийн цэнэглэх станцуудаар цэнэглэх боломжтой болно
Sony Honda Mobility SHM компанийн цахилгаан автомашины хамтарсан үйлдвэр Tesla компанитай NACS цэнэглэх системийн стандартыг ашиглах тухай тохиролцоонд хүрчээ Уг хамтарсан үйлдвэрийн үйлдвэрлэж буй Afeela загварын цахилгаан автомашинууд Хойд Америк болон Япон зах зээлд зориулсан хувилбаруудад энэ стандартыг дэмждэг залгуураар тоноглогдоно Tesla компанийн цэнэглэх бизнес хариуцсан захирал Макс де Зегерийн

Sony Honda Mobility (SHM) компанийн цахилгаан автомашины хамтарсан үйлдвэр Tesla компанитай NACS цэнэглэх системийн стандартыг ашиглах тухай тохиролцоонд хүрчээ. Уг хамтарсан үйлдвэрийн үйлдвэрлэж буй Afeela загварын цахилгаан автомашинууд Хойд Америк болон Япон зах зээлд зориулсан хувилбаруудад энэ стандартыг дэмждэг залгуураар тоноглогдоно.
Tesla компанийн цэнэглэх бизнес хариуцсан захирал Макс де Зегерийн хэлснээр, Tesla дэлхийд хамгийн том цахилгаан автомашины цэнэглэх сүлжээг байгуулж байгаа бөгөөд уг сүлжээ 60 мянган станцаас бүрдэх аж. Үүнд 150 кВт-ын хүчин чадалтай Supercharger хурдан цэнэглэх систем ч багтана.
2024 оны эхээр урьдчилсан загварыг танилцуулсан Afeela цахилгаан автомашин нь хоёр мотор, бүрэн хөтлөгчтэй седан байх бөгөөд Хойд Америкийн зах зээлд 2025 оны эхний хагаст, Японд 2026 оны сүүлчээр худалдаанд гарах юм. Тус загварын тус бүр 241 морины хүчин чадалтай хоёр мотор нь 91 кВт*цаг багтаамжтай батарейгаар тэжээгддэг.