Ford компани "уйтгартай автомашинууд"-ын үйлдвэрлэлийг зогсоохоор шийджээ
2025 онд Ford Motor компани Focus загварын үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоохоор болжээ Ингэснээр ирэх жилээс эхлэн ЕХ болон Их Британийн зах зээлд тус брэнд зөвхөн кроссовер болон Mustang загваруудаар л хэрэглэгчдэд хүрэх юм Компанийн удирдлагууд эдгээр өөрчлөлтийг уйтгартай автомашинууд аас ангижрах гэж нэрлэж байгаа аж Тодруулбал компанийн удирдагч Жим Фарли энэ

2025 онд Ford Motor компани Focus загварын үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоохоор болжээ. Ингэснээр ирэх жилээс эхлэн ЕХ болон Их Британийн зах зээлд тус брэнд зөвхөн кроссовер болон Mustang загваруудаар л хэрэглэгчдэд хүрэх юм.
Компанийн удирдлагууд эдгээр өөрчлөлтийг "уйтгартай автомашинууд"-аас ангижрах гэж нэрлэж байгаа аж. Тодруулбал, компанийн удирдагч Жим Фарли энэ долоо хоногт CAR сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ford-ийн Европ дахь бүтээгдэхүүний бодлогыг ийнхүү тодорхойлжээ. Гэхдээ түүний энэхүү бардам үгс компани нь улам хүнд байдалд орж буй нөхцөлд нэр төрөө хамгаалах оролдлого мэт харагдаж байна.
ЕХ-ны зах зээлд Ford-ийн эзлэх хувь Европын чөлөөт худалдааны холбооны мэдээллээс үзэхэд зөвхөн 6-р сард 4.1%-аас 3.3% болж буурсан байна. Хөнгөн суудлын автомашинууд буюу хэтчбек, седан, универсал зэрэг загваруудын үйлдвэрлэлийг бууруулж, зөвхөн кроссоверын үйлдвэрлэлд анхаарах нь Европын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байгаа юм.
Европын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хэтчбек загваруудад төвлөрсөн хэвээр байна. JATO Dynamics-ийн мэдээлснээр энэ оны эхний хагаст Европын хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байсан гурван загвар нь Dacia Sandero, Volkswagen Golf, Renault Clio байжээ.
Гэвч Жим Фарлигийн хэлснээр, Ford нь Mustang, Bronco зэрэг өндөр ашигтай, дүр төрхтэй бүтээгдэхүүнүүдийг эргэн тойронд консолидаци хийх бөгөөд Volkswagen платформ дээр суурилсан, Volkswagen-ийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэх цахилгаан автомашины саналуудаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Аль хэдийн танилцуулагдсан Ford Capri цахилгаан кроссовер нь албан ёсоор Ford Focus-ийн оронд гарч байгаа бөгөөд Volkswagen MEB платформ дээр суурилсан дараагийн үеийн Ford Explorer ч мөн гарах юм.