Toyota компани хайбридуудынхаа нэрийг өөрчилжээ
Toyota Motor компани зарим загваруудын нэршилд өөрчлөлт орууллаа 2025 оны загварын жилээс эхлэн Toyota ийн бүх цэнэглэгддэг гибридүүд PHEV Plug in Hybrid Electric Vehicle товчилсон нэршилтэй болох бөгөөд урьд нь хэрэглэгдэж байсан Prime нэршлийг халж байна Компани энэ нэр хэтэрхий тодорхой бус хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг гэж үзсэн байна Prime нэмэлт нэрийг

Toyota Motor компани зарим загваруудын нэршилд өөрчлөлт орууллаа. 2025 оны загварын жилээс эхлэн Toyota-ийн бүх цэнэглэгддэг гибридүүд PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle) товчилсон нэршилтэй болох бөгөөд урьд нь хэрэглэгдэж байсан Prime нэршлийг халж байна. Компани энэ нэр хэтэрхий тодорхой бус, хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг гэж үзсэн байна.
Prime нэмэлт нэрийг Prius болон RAV4 загварын хоёр модификац дээр хэрэглэж байсан юм. Мөн Toyota цаашид гибрид, цахилгаан автомашин болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинуудад хөх хүрээтэй эмблем, лого ашиглахаа зогсооно. Toyota автомашин альтернатив хөдөлгүүртэй болохыг зөвхөн арын хаалга эсвэл тээшний хаалган дээр байрлах тэмдэглэлээр (HEV, PHEV, EV, FCEV) илэрхийлэх юм.
Америкийн зах зээлд гаргадаг Toyota Prius Prime
Америкийн зах зээлд гаргадаг Toyota Rav4 Prime
2025 оны загварын жилд Toyota Prius PHEV болон RAV4 PHEV-ийн бүтцэд эсвэл иж бүрдэлд томоохон өөрчлөлт хийгдээгүй. Prius-ийн хөдөлгүүр 223 морины хүчтэй, харин RAV4-ийнх 326 морины хүчтэй хэвээр үлдэж байна.
Шинэ загварын жилийн Prius PHEV-ийн суурь үнэ 1%-аар өссөн бол 2025 оны RAV4 PHEV-ийн борлуулалт арай хожим эхлэх төлөвтэй байна.