Хуучны хайбрид АЛЬФАРД-ын тухай товчхон...
Капотыг онгойлгомогц 2 4 литрийн 4 цилиндрт 2 AZ FXE индекстэй үндсэн хөдөлгүүр байрлана Түүний зүүн талд ABS н блок байрлана баруун талд нь мөн л хуванцар хаалт бүхий инвертэр цахилгаан мотор байрлана эрлийз системийн зүрх нь л гэсэн үг Надад итгээрэй энэ бол том үсгээр ЗҮРХ гэж бичигдэх зүйл

Капотыг онгойлгомогц 2.4 литрийн 4 цилиндрт 2AZ-FXE индекстэй үндсэн хөдөлгүүр байрлана. Түүний зүүн талд ABS-н блок байрлана, баруун талд нь мөн л хуванцар хаалт бүхий инвертэр (цахилгаан мотор) байрлана-эрлийз системийн зүрх нь л гэсэн үг. Надад итгээрэй, энэ бол том үсгээр ЗҮРХ гэж бичигдэх зүйл. Хэрэв инвертэр байхгүй, эсвэл эвдэрсэн бол энэ машин зүгээр л сэлбэгийн цуглуулга болно, хөдөлгүүрийг асаах ч боломжгүй, хөдлөх ч боломжгүй.
Машины урд 3 радиатор байгаа: кондишны нэг, үндсэн хөдөлгүүрийн нэг, бас нэг нь инвертэрийг хөргөдөг. Үндсэн хөдөлгүүр ба инвертэр 2-ын радиатор луу нэг сувгаар зөвхөн УЛААН АНТИФРИЗ хийх ёстой бөгөөд хөлдөх температур нь -45 градус хүртэл байх ба шахалтын насосыг тослох шинж чанартай байдаг. Эрлийз-хосолмол хөдөлгүүртэй учраас 2 газраас хий авах шаардлагатай. Зарим засварын газрууд тосоол-антифриз 2-ыг ялгаагүй гэж тайлбарлаад байх шиг байна. Тосоол гэдэг нь Оросод хийгдсэн, хөлдөх температур нь -35 градус хүртэл байх ба энэ нь тослох шинж чанар агуулаагүй, Евро стандартад нийцээгүй болно. Инвертэр дээр бас өөрийн гэсэн цахилгаан помп байгаа. Энд цахилгаан мотороос үүссэн хий хуримтлагдах бөгөөд өөрөө хийгээ гадагшлуулдаг, Приус 20 шиг хий авах шаардлагагүй.
Энэ машины хурдны хайрцаг нь яг ч бүрэн автомат биш, CVT төрлийн планетар гэж нэрлэгддэг кроп байгаа. Хөдөлгүүрээс ирж буй мушгих хүчийг цахилгаан төхөөрөмжийн тусламжтай өөрчилдөг. Хар ухаанаар бол энэ нь ганцхан шатлалтай, хурд авах үед та үүнийг шууд л мэдэрнэ-ямар нэгэн угзралт байхгүй, зүгээр л тогтмол хурд авалт. Зөвхөн өөрт нь зориулагдсан CVT кропны Япон тосыг хийх шаардлагатай ба манай нөхцөлд явалт ихтэй бол 3 жилд 1 удаа, явалт багатай бол 4 жилд 1 удаа (Японд бол дунджаар 40-60.000 орчим) км явсаны дараа угаахгүйгээр шууд солино. Дэлхийд энэ төрлийн хурдны хайрцаг нь одоогоор хамгийн найдвартайд тооцогдож байна.
Хөдөлгүүрийн зарим эд ангиудын талаар:
Бүхий л зүйлс нь цахилгаан, ямар нэгэн ремень байхгүй (зөвхөн хий хуваарилах системийн дотор талдаа байгаа). Кондишн нь Denso фирмийн цахилгаан төрлийн, жолооны хүчлүүр (манайхан гидр гэж ярьдаг) нь энгийн тосон системээр ажиллана.
Хүмүүсийн мэддэггүй бас нэгэн зүйл
Энэ машинд стартер ба жанам гэж байхгүй, түүний үүргийг цахилгаан хөдөлгүүр гүйцэтгэнэ. Түүний зэрэгцээ генераторын үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд тэр л зөвхөн хөдөлгүүрийг асааж ажиллагаанд оруулна, мөн өндрийн батарейг цэнэглэх үүрэгтэй.
Машиныг чухам ямар зүйл хөдөлгөөнд оруулж байна вэ
Бензин хөдөлгүүр, мөн урд болон хойд тэнхлэгт байрлах 2 хүчтэй цахилгаан хөдөлгүүр (нэмж хэлэхэд энд кардан гол байхгүй). Дотоод Шаталтын Хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүрүүд хамт ажиллаж болно, тэр үед бүх эрлийз системийн хүчин чадал 297 морины хүчтэй тэнцүү байна. Бараг 2,5 тн жинтэй машин 100 км/ц хүртэл 8,3 секундэд хурдална, энэ бол наргиан биш, Гараанаас хөдлөхөд таныг зүгээр л суудалтай наалдуулна, спидометрийн сум гялсхан 100 хүрнэ, тэгээд 160, цааш хурд авахад цахилгаан хязгаарлагч л саад болно – 180 км/цаг бол дээд хурд. Ерөнхийдөө бол Тоёота Альфард нь хойд тэнхлэг автоматаар залгагдах E-Four (замаа мэдэрч өөрөө залгагдах) системтэй, урд дугуйн хөтлөгчтэй машин юм. Ингээд л товч тойм ер нь болох шив, айгаад байх зүйл эрлийз машинд байхгүй.