Зараа алах жаран арга буюу Түгжрэлтэй тэмцэх нэгэн санаа
Манай байранд 1 ажилгүй алкаш бий Шууд утгаараа Тэтгэвэрт гарсан субъект болон материал голохгүйгээр уудаг Завтай учраас байрны гадаах зогсоол алдахгүй Хамгийн нандин хамгийн чулуу шиг зогсоолд л мань эрийн пүүжгээ аль хэдийнэ ягнайтал байж байна Атаархах юм алга Харин хамгийн зэвүү хүрдэг юм нь бараг хэзээ ч ганц машин

Манай байранд 1 ажилгүй алкаш бий. Шууд утгаараа. Тэтгэвэрт гарсан, субъект болон материал голохгүйгээр уудаг.
Завтай учраас байрны гадаах зогсоол алдахгүй. Хамгийн нандин, хамгийн чулуу шиг зогсоолд л мань эрийн пүүжгээ аль хэдийнэ ягнайтал байж байна. Атаархах юм алга.
Харин хамгийн зэвүү хүрдэг юм нь, бараг хэзээ ч ганц машин багтах хэмжээнд зогсдоггүй. Хөндлөн гулд ташуу илүү гаргах байдлаар ямагт 2-3 машины зай эзлэн зогсооно. Учир нь, мань эр өглөөд нойлын ногоон тэг 2 турсага чирэн дүүрэг дамнуулж сургуульд зөөх ажилтай. Тиймээс өөрийн машинаа чөлөөтэй гаргах зорилгоор тийнхүү ойр хавьдаа бусдын машин багтахгүйгээр зогсдог хэрэг.
Нэг удаа би залгаад "машинаа зайчлаад өгөөч хө, хажуугаар нь машинаа багтаачих гэсийн" гэтэл "-хол явж байнаа, очих боломжгүй байна" гэшааж билээ. Уг нь хаа ч холдоогүй, цонхоороо хараад л зогсож байдгийг нь би мэднэ лдээ. Тэр байранд тэр ч, би ч бараг 30 жил амьдарлаа шд.
За тэр ч яахав.
Өнөөдөр хотын түгжрэл утгаа алдлаа гэж уулга алдацгаагаал, явган алх, мото скүүтэр дугуй унаач гэхчлэн тавлаал сүйд болцгоож байна. Түгжрэл шийднэ гэж хэдэн зуун тэрбум төгрөг цацаал, ухаантай ухаантай шийдэл хөтөлбөр гаргаал хүний машин бараг хураана барина энээ тэрээдээ тулаал дүвчигнэж байна.
Архи ууж шартангуутаа "зараа алах жаран арга" гэдэг рхүү хөтөлбөр боловсруулаад чаагаад байна гэсэн үг. Архи уух болсон шалтгаан түй ч падлийгүйгээр. Сургууль амрахаар түгжрэл багасдаг гэдгийг бүгд мэддэг мөртлөө.
Тэгвэл яагаад сургууль эхлэхээр түгжрэл ихсээд байгаа юм? Өдөр бүр 1-2 турсага чирээд дүүрэг дамнан түгжирдэг. Тэгвэл яагаад ингээд хаа хол хүүхэд зөөх болсон юм? Байрны ойр сургууль байхгүй, байгаа ганц нэг сургууль нь багш муутай гэцгээнэ. Байр бүрийн гадаа сургууль бариад хотоо нэвт туулан хүүхэд зөөхөөргүй болгож болох уу? Болохгүй. Тэр сургууль бүрд нь ажиллах багш байхгүй. Одоо байгаад нь ч багш хүрэлцэхгүй, аргаа ядаад академик боловсролтой хүмүүсийг 45 хоногийн заах аргын курст суулгах санаачлага гараад бөөн хэл ам болж байгаа.
Яагаад сургууль нь байв ч, багшгүй болчив? Цалин бага учир гэж боддог, ярьдаг. Гэтэл багшийн цалингаас ч бага цалин аваад ажиллаж амьдардаг салбар, хүмүүс зөндөө бий.
Үнэндээ багш болж чихгүй толгойлсон нойлын ногоон тэгүүдийг загнаад, тэрнээсээ болж өндгөө дарсан хүрэн эрээн бүргэд шиг аашилдаг эцэг эхчүүдэд элдвээр чичүүлэхээс багш нар чинь халшраад ажлаасаа гараад байна.
Ингээд чөтгөрийн тойрог шиг эргэлтэд турсагаа чирээд сургуульд зөөж түгжирч суугаагаа ер нь ойлгодог юм болов уудаа чааооссс.
"Зараа"-гаа яаж алах уу? гэдгээ биш, яагаад архи ууцнаа бодооч. Дугуй уна, алх биед сайн гэхчлэн цэцэрхэхээсээ өмнө хүүхдээ хаанаа үүрээд сургууль дээр нь очихыг заагаад өгчвөл сайн байна гэж.
Нийтлэгч: Migga Ace