Оросын такси зах зээлийн ихэнх хэсэг "сүүдэрт" орлоо
Оросын такси үйлчилгээний зах зээлийн ихээхэн хэсэг сүүдэрт орсон тухай Коммерсантъ мэдээллэжээ Үүний шалтгаан нь хувиараа такси үйлчилдэг жолооч нарт тавигдах шаардлага нэмэгдсэн агрегаторын шимтгэл өндөр болсон мөн үйлчилгээний үнэ өссөнтэй холбоотой юм nbsp АНО Цифровые платформы байгууллагын хийсэн судалгаагаар одоогоор Телеграм дээр такси захиалах зориулалттай 234 групп болон 29

Оросын такси үйлчилгээний зах зээлийн ихээхэн хэсэг "сүүдэрт" орсон тухай "Коммерсантъ" мэдээллэжээ. Үүний шалтгаан нь хувиараа такси үйлчилдэг жолооч нарт тавигдах шаардлага нэмэгдсэн, агрегаторын шимтгэл өндөр болсон, мөн үйлчилгээний үнэ өссөнтэй холбоотой юм.
АНО "Цифровые платформы" байгууллагын хийсэн судалгаагаар, одоогоор "Телеграм" дээр такси захиалах зориулалттай 234 групп болон 29 чат-бот ажиллаж байгаа бол VK-д 3,8 мянган такси захиалах, хамтран явах групп үйл ажиллагаа явуулж байна.
Хүмүүс албан ёсны такси үйлчилгээний үнээс болж хувийн тохиролцоогоор явах нь нэмэгдэж байна.
2024 оны 7-р сарын байдлаар такси үйлчилгээний үнэ 2023 оны 7-р сартай харьцуулахад 1 км-ийн ханш 26%-иар өсөж, 43,11 рубль болсон байна. 1552 төгрөг гэсэн үг.
Харин хууль бус такси үйлчилгээ нь агрегаторуудад 20-30%-ийн шимтгэл төлөх шаардлагагүй, таксопаркаас машин түрээслэхгүй учир үнийг хоёр дахин хямд санал болгодог гэж "Цифровой мир" холбооны дарга Валерий Корнеев "Коммерсантъ"-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Корнеевийн хэлснээр, нэг жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн "Такси үйлчилгээний тухай" хууль нь таксопарк болон хувиараа ажилладаг жолооч нарт нэг ижил шаардлага тавьсан боловч хувийн жолооч нар эдгээр шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.
Жишээлбэл, хувийн жолооч нар өдөр бүр эрүүл мэндийн болон техникийн үзлэгт хамрагдах шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа, учир нь Орост ийм үзлэгийн төвүүдийн тоо хангалтгүй байна.
Оросын Самозанятые Нэгдэл 2,5 сая хувиараа ажилладаг таксистуудыг хууль ёсны хүрээнд буцаан авчрахыг санал болгож байгаа боловч Орос улсад албан ёсоор зөвхөн 650 мянган хүн бүртгэлтэй, тэдгээрийн ердөө 21 мянга нь таксинд ажиллах зөвшөөрөлтэй гэжээ.
"Максим" такси үйлчилгээний компани хууль бус суваг руу үйлчлүүлэгчид шилжиж байгааг анзаарсан байна.
Төрийн Думын хорооны үзэж байгаагаар, таксистууд "сүүдрийн" бүс рүү шилжсэнээс үүдэн улсын төсвөөс жилд 30 тэрбум рублийн алдагдал гардаг аж.