Цасан хүнийг хайгчдад зориулсан цорын ганц Ford Bronco-г үнэгүй өгнө
Ford концерн нь Ultimate Sasquatch Searcher laquo Цасан хүнийг хайгч raquo нэртэй онцгой хувилбар бүхий Bronco загварыг танилцууллаа Замгүй газраар нууцлаг шилжилт хийхэд зориулан бэлтгэгдсэн энэ Bronco нь зөвхөн нэг ширхэгээр бүтээгдсэн Ford уг машиныг худалдаанд гаргахгүй ч загварын шүтэн бишрэгчид үүнийг үнэгүй авах боломжтой Уг жийп машиныг нууцлаг байдалтай

Ford концерн нь Ultimate Sasquatch Searcher («Цасан хүнийг хайгч») нэртэй онцгой хувилбар бүхий Bronco загварыг танилцууллаа. Замгүй газраар нууцлаг шилжилт хийхэд зориулан бэлтгэгдсэн энэ Bronco нь зөвхөн нэг ширхэгээр бүтээгдсэн. Ford уг машиныг худалдаанд гаргахгүй ч, загварын шүтэн бишрэгчид үүнийг үнэгүй авах боломжтой.
Уг жийп машиныг нууцлаг байдалтай болгохын тулд тусгай камуфляжтай өнгөлгөө хийсэн. Цасан хүнтэй таарсан тохиолдлыг урд болон хойд талын камеруудаар бүртгэх бөгөөд ойн нөхцөлд амьдрахад зориулсан кемпийн хэрэгслүүд дагалдана.
Энэхүү онцгой Ford Bronco-г нэмэгдсэн зайтай болгохын тулд түүний газар дээрх өндрийг ихэсгэж, 35 инчийн шаврын дугуйтай, "бедлок" хамгаалалттай обудуудыг суурилуулсан. Нэмж хэлэхэд, тусгай нэмэлт гэрэлтэйгээр тоноглогдсон. Хөдөлгүүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй ч, уг машин Badlands загвар дээр суурилсан бөгөөд энэ нь 305 морины хүчин чадалтай 2.3 литрийн дөрвөн цилиндртэй эсвэл 335 морины хүчин чадалтай 2.7 литрийн V6 хөдөлгүүртэй байж болох юм.
Автомашины ирээдүйн эзнийг сугалаагаар тодруулах бөгөөд сугалаанд оролцохын тулд хэд хэдэн виртуал даалгавруудыг гүйцэтгэн, нууц кодыг тайлахад туслах сэжүүрүүдийг олох шаардлагатай. Уг тэмцээн нь Ford-ийн албан ёсны олон нийтийн сүлжээнд явагдах бөгөөд зарим сэжүүрүүдийг цасан хүний фенүүдийн хамгийн их очдог газруудад үлдээнэ.
Зуны сүүлээр Sasquatch хувилбар нь Bronco Sport загвар дээр ч нэмэгдсэн. Энэ бүх замын жийп нь жинхэнэ Bronco шиг өргөн дугуй, өөр пүрштэй, арын түгжээтэйгээр тоноглогдоно.