BTS-ийн дуучин согтуугаар cкүүтэр унаж 15 сая воноор торгуулжээ
K pop хамтлаг болох BTS ийн гишүүн Шюга согтуу үедээ цахилгаан скүүтэр жолоодсон хэргээр 15 сая воноор 11 500 8 600 аар торгуулжээ Жинхэнэ нэр нь Мин Юн Ги болох дуучин эр өнгөрсөн наймдугаар сард Сөүл дэх гэрийнх нь ойролцоо скүүтэрээс унаад босох гэж байхад нь цагдаа нар анзаарч согтуу

K-pop хамтлаг болох BTS-ийн гишүүн Шюга согтуу үедээ цахилгаан скүүтэр жолоодсон хэргээр 15 сая воноор ($11,500; £8,600)-аар торгуулжээ.
Жинхэнэ нэр нь Мин Юн Ги болох дуучин эр өнгөрсөн наймдугаар сард Сөүл дэх гэрийнх нь ойролцоо скүүтэрээс унаад босох гэж байхад нь цагдаа нар анзаарч, согтуу байсныг нь илрүүлсний дараа яллагдагчаар татагдсан юм.
Түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0,227 хувь байсан нь зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0,08 хувийг давсан байв.
Мөн жолоодох эрхээ хасуулсан реппер Сөүл дэх гэр лүүгээ харихдаа "ойрхон юм чинь" гэж бодоод согтуугаар скүүтэр унаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ.
Тэр “Хэдийгээр хэн ч амь нас, эрүүл мэнд, ямар ч эд хөрөнгөөр хохироогүй ч энэ нь миний хариуцлагагүй үйлдэл байлаа. Миний хайхрамжгүй байдал, буруу үлгэрлэлээс болж хүмүүс хохирсон бол хүлцэл өчье. Цаашид ийм зүйл давтагдахгүй байх болно” гэжээ.
Солонгос дахь К-поп одод ерөнхийдөө нэр цэвэр байдаг тул энэ удаад Сугагийн олон шүтэн бишрэгч түүний талд орж, түүнийг өмгөөлж байсан юм.
Эх сурвалж: BBC