Hyundai Motor тэмдэглэлт үйл явдал болгон 100 сая дахь машинаа үйлдвэрлэжээ
Өмнөд Солонгосын Hyundai Motor компани 100 сая дахь автомашинаа үйлдвэрлэж 58 жилийн хугацаанд энэхүү түүхэн амжилтад хүрсэн байна Сонирхолтой нь сүүлийн 50 сая машиныг зөвхөн 11 жилийн дотор үйлдвэрлэжээ Үйлдвэрлэлийн энэхүү түүхэн амжилтыг тэмдэглэхийн тулд Hyundai компанийн хамгийн анхны хамгийн том үйлдвэр болох Ульсаны үйлдвэрт ёслолын арга хэмжээ зохион байгуулсан

Өмнөд Солонгосын Hyundai Motor компани 100 сая дахь автомашинаа үйлдвэрлэж, 58 жилийн хугацаанд энэхүү түүхэн амжилтад хүрсэн байна. Сонирхолтой нь, сүүлийн 50 сая машиныг зөвхөн 11 жилийн дотор үйлдвэрлэжээ.
Үйлдвэрлэлийн энэхүү түүхэн амжилтыг тэмдэглэхийн тулд Hyundai компанийн хамгийн анхны, хамгийн том үйлдвэр болох Ульсаны үйлдвэрт ёслолын арга хэмжээ зохион байгуулсан байна. Ёслолын үеэр компанийн гүйцэтгэх захирал Жэ Хун Чанг 100 000 001 дэх машины түлхүүрийг шинэ эзэнд нь гардуулан өгчээ.
100 сая дахь машины дараа үйлдвэрлэсэн анхны машин нь саарал өнгийн Ioniq 5 цахилгаан машин байсан аж. Өнөөдрийн байдлаар Hyundai Motor нь БНСУ-аас гадна АНУ, Энэтхэг, Чех, Турк зэрэг улсуудад автомашины үйлдвэрүүдтэй. Өнгөрсөн жил Солонгосын автомашин үйлдвэрлэгч компани 3.68 сая машин үйлдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, дэлхийн автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгч Toyota Motor өнгөрсөн жил 300 сая дахь машинаа үйлдвэрлэн тэмдэглэж байжээ.