Toyota Kluger цахилгаан хувилбарын нээлт саатлаа
Toyota компанийн Kluger буюу зарим оронд Highlander нэртэй гурван эгнээ суудалтай цахилгаан SUV г гаргах хугацаа хойшлогдсон тухай мэдээлжээ nbsp Америкийн Кентакки муж дахь үйлдвэрт энэ загварыг 2025 онд үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байсан ч зах зээл дээрх цахилгаан машины эрэлт багассан тул 2026 оны эхний хагаст гаргахаар хойшлуулсан гэж Nikkei

Toyota компанийн Kluger буюу зарим оронд Highlander нэртэй гурван эгнээ суудалтай цахилгаан SUV-г гаргах хугацаа хойшлогдсон тухай мэдээлжээ.
Америкийн Кентакки муж дахь үйлдвэрт энэ загварыг 2025 онд үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байсан ч, зах зээл дээрх цахилгаан машины эрэлт багассан тул 2026 оны эхний хагаст гаргахаар хойшлуулсан гэж Nikkei Asia сэтгүүл мэдээлэв.
Toyota өмнө нь Кентакки үйлдвэртээ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уг SUV-г үйлдвэрлэхэд бэлтгэж байсан юм. Гэвч цахилгаан машины эрэлт буурч, Toyota-гийн гибрид загваруудын борлуулалт өссөнөөр хугацааг өөрчлөх шаардлага гарчээ. 2023 онд Toyota дэлхий даяар 11.23 сая машин борлуулсан ч, үүний зөвхөн 104,018 нь цахилгаан байсан бол гибрид загварууд 3.42 саяг эзэлжээ.
Тус компани 2025 онд 400,000 гаруй цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2026 он гэхэд энэхүү тоог 1 саяд хүргэх зорилготой байна. Kluger-ийн цахилгаан хувилбарын Lexus брэндийн TZ гэх загвар мөн гарах магадлалтай. Гэвч Lexus 2030 оноос наана Америкт цахилгаан SUV үйлдвэрлэхгүй бөгөөд Японоос импортлохоор төлөвлөжээ.
Toyota-ийн EV борлуулалт буурч, 2026 он гэхэд 1.5 сая ширхэг борлуулах зорилгоо 1 сая болгож багасгасан нь дэлхийн зах зээл дээрх цахилгаан машины борлуулалтын удаашралаас үүдсэн байна.