Анхны Lexus бүтсэн түүх - LS400
Тэртээ 1983 онд Тоёота корпорацын Ерөнхийлөгч асан Эйжи Тоёода хамгийн шилдэг автомашин зохион бүтээх саналыг инженерүүддээ тавьж ldquo Flagship 1 rdquo буюу ldquo F 1 rdquo төсөл эхэлсэн нь өнөөдрийн бидний мэдэх Lexus брэндийн эхлэл юм Нэг тэрбум ам долларын өртөгтэй уг төсөлд 60 загвар зохион бүтээгч 1400 инженер 2300

Тэртээ 1983 онд Тоёота корпорацын Ерөнхийлөгч асан Эйжи Тоёода хамгийн шилдэг автомашин зохион бүтээх саналыг инженерүүддээ тавьж, “Flagship-1” буюу “F1” төсөл эхэлсэн нь өнөөдрийн бидний мэдэх Lexus брэндийн эхлэл юм.
Нэг тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөлд 60 загвар зохион бүтээгч, 1400 инженер, 2300 техникийн ажилтан, 220 туслах ажилтан нийт 24 багт хуваагдан ажиллажээ. Ингэхдээ төслийн багийнхан АНУ-ын дээдсийн хүрээллийнхний дунд Япон автомашины үнэлгээ ямар байгааг олж мэдэхээр нууц судалгаа явуулж, үр дүнд нь тааруу үнэлэмжтэй байдгийг олж мэдсэн гэдэг.
Тийнхүү тэд эх орондоо буцаж, уг үнэлэмжийг дээшлүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар анхны Lexus загварын автомашиныг 1989 онд худалдаанд гаргасан нь LS400 байв.
LS400 автомашин нь тухайн үеийн өрсөлдөгч брэндийн автомашинуудтай харьцуулахад чанар, хийц, эдэлгээ, жолоодлогын тав тухын хувьд илт давуу, цаг үедээ байгаагүй аудио систем, дижитал дэлгэц, температурын удирдлага зэрэг дэвшилтэт функцүүдээр тоноглогдсон, зах зээлд цоо шинэ хувьслыг авчирсан төмөр хүлэг болж чадсан билээ.
Lexus брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер :
https://lexus-mongolia.mn/