Флоридаг дайрч буй Милтон хар салхины улмаас 2 сая өрх цахилгаангүй боллоо
Лхагва гарагийн орой АНУ ын Флорида мужийг асар хүчтэй Милтон хар салхи дайран өнгөрнө хэмээн сэрэмжлүүлж байсан Хар салхи мужийн баруун эрэгт хүрч сая гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ Орон нутгийн цагаар 23 цагийн орчимд хар салхины хурд цагт 165 км болон буурч хоёрдугаар ангилал руу орсон ч үр нөлөөг нь

Лхагва гарагийн орой АНУ-ын Флорида мужийг асар хүчтэй Милтон хар салхи дайран өнгөрнө хэмээн сэрэмжлүүлж байсан.
Хар салхи мужийн баруун эрэгт хүрч, сая гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ.
Орон нутгийн цагаар 23 цагийн орчимд хар салхины хурд цагт 165 км болон буурч, хоёрдугаар ангилал руу орсон ч үр нөлөөг нь аюултай хэвээр гэж үзсээр байна.
Флоридагийн Тампа хотын оршин суугчид хар салхинаас дайжин нүүж эхэлсэн бөгөөд үүний улмаас замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, түгжрэл үүссэн.
Гурван сая орчим оршин суугчтай тус хотыг хоёр долоо хоногийн өмнө мөн Хелен хар салхи дайрсан юм. Хелен хар салхины улмаас АНУ-д 230 гаруй хүн амиа алдсан юм.
Тус хар салхины учруулсан гамшгийн хохирол арилж амжаагүй байхад ийнхүү дахин хүчтэй хар салхи АНУ-ын дайрч байна.
Хар салхины сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Жо Байден энэ амралтын өдрүүдээр Герман улсад хийх байсан айлчлалаа цуцалсан юм.
Эх сурвалж: Reuters