Онгоцны бүхээгийн удирдлага яагаад тийм төвөгтэй харагддаг вэ?
Энгийн хариулт Онгоц маш төвөгтэй учраас удирдлага нь ч дагаад төвөгтэй Зам дээр яваа машинаа жолоодож байна гэж төсөөлье Гол хянах заалт нь хурдны заалт спидометр байдаг Ингээд л болоо Тэгвэл онгоцонд энэ заалт хэд дахин үржигдэнэ Meteorological хэмээх зүйлсийг хэмжих ёстой Цаг агаарын болон гадна байдлын хэмжигдэхүүнүүд гэж ойлгох

Энгийн хариулт: Онгоц маш төвөгтэй учраас удирдлага нь ч дагаад төвөгтэй.
Зам дээр яваа машинаа жолоодож байна гэж төсөөлье. Гол хянах заалт нь хурдны заалт (спидометр) байдаг. Ингээд л болоо.
Тэгвэл онгоцонд энэ заалт хэд дахин үржигдэнэ. Meteorological хэмээх зүйлсийг хэмжих ёстой. Цаг агаарын болон гадна байдлын хэмжигдэхүүнүүд гэж ойлгох юм уу даа. Үүл, манан, хүчтэй бороо, чийг, нарны цацраг гээд хэмжих зүйлс мундахгүй. Мэдээж SIX төхөөрөмжүүд бас хэрэгтэй. Airspeed, Altimeter, Heading indicator-уудыг заавал дурдах ёстой. Салхины хурд, чиг, онгоцны өөрийн өнцөг, тонгойлт, хазайлт, налалт гээд бүх байдлыг тодорхойлно.
Босоо өндөр, дээшээ-доошоо-урагшаа хурд, эргэж байгаа координат, artifical horizon-ийг ч бас хэмжинэ.
Энд дурдагдсан бүхэн онгоц аюулгүй нисэхэд шаардлагатай дөнгөж анхан шатны үзүүлэлтүүд юм.
Цаашилъя.
Машин жолоодож байхад хянах самбарт дараах гурван хэмжигч заавал байгаа. Шатахууны хэмжээ, Тахометр буюу моторын эргэлтийн тоо, Моторын температур (усны температур). Сайн байна. Энэ хэд байхад машинаа бүр эвдэлчихэлгүй, бас замдаа зогсчихолгүй хүрэх газраа хүрчихнэ ээ.
Гэтэл онгоцонд энэ үзүүлэлтүүд 10 байтугай 100 давах нь ч бий. За үзэцгээе. Машины 3 үзүүлэлт онгоцны хөдөлгүүрийн тоогоор үржигдэнэ. Онгоцонд 2 болон түүнээс дээш мотор бий. Тосны даралт, турбогийн байр байдал, эргэлт гээд бүгдийг хэмжинэ. Шатахууны сав ч ганц байхгүй. Бас л бүгдийг нь хэмжинэ. Шатахууны хэмжээг хянахаас гадна шатахууны насосын ажиллагааг хэд хэдэн үзүүлэлтээр нарийн хэмжинэ.
Энэ бүхэн хамгийн энгийн онгоцонд хүртэл заавал байна. Дахиад цаашилъя. Газардах цаг болжээ, нисэх буудалтай холбоо барина, ингээд танд радио холбооны иж бүрэн систем хэрэгтэй. Бас л баахан хэмжигчүүд, удирдлагын товчнууд бий. Радарын системийг одоо хүртэл огт дурдаагүй байгаа. Дугуйгаа буулгах гэж байна уу? Бүгд хэвийн биз? Дугуйн даралтыг хянаж таараа. Шалчийсан дугуйтай бууна гэдэг орчин үед хэтэрхий тэнэг явдал. Бүх эд ангийг буулгах горимд оруулж, гэрлүүдээ асааж, чиглэлээ тохируулна. Одоо хүртэл эд ангиудыг халаах болон хөргөх тусгай эд ангиудыг яриагүй байна. Тэнгэрт гарлаа л бол бүх эд зүйлс тэс хөлдөнө, харин бид хөлдөөж болохгүй нь ойлгомжтой. Халаах төхөрөөмжүүдийг ч хянахаас гадна бас удирдаж ажиллуулах ёстой. Хэрвээ халаах төхөөрөмж ажиллахгүй бол шатахууны насос хөлдөнө, хөлдсөн насос ажиллахгүй тул шатахуун шахахгүй, шатахуунгүй болсон мотор зогсоно, моторгүй онгоц юу болох нь ойлгомжтой. Иймээс халаах төхөөрөмжийг өөрийг нь хэвийн байгааг бас хянаж байх ёстой байх нь ээ. Эвдэрхий халаагчтай онгоц далай дээгүүр нисэхээр хөөрвөл түүнийг сүйрэл хүлээж байгаа.
Онгоцыг удирдахаас гадна зорчигчдыг бас хянаж, удирдана. Суудлын бүсээ зүүх цаг болсныг сануулж, гэрэл асаана. Буух үед хөдөлгүүр болгонд агаар түлшний холимгийг тохируулж өгнө, Зорчигчдын танхимын агаарын даралтыг тохируулна. Агаарт онгоцны хурдыг сааруулна гэдэг нь зам дээр тоормослохтой адилгүй. Баахан л юм ажиллуулна. Мэдээж бүх зүйлсийг яг таг тохирч байрласан эсэхийг бас л хянаж байх ёстой.
Хаа нэг газар алдаа гарвал онгоц сүйрэх аюултай гэдгийг өмнө нь халаах төхөөрөмжөөр бид ойлгож авсан.
Түүнээс гадна ихэнх хянах төхөөрөмжүүд нэг бус хэд хэд байдаг. Онгоцонд ихэвчлэн хоёр нисгэгч явдгийг та мэдэх байх. Гуравдагч нисгэгч байдаг бол түүнд бас байх ёстой. Аль нэг нисгэгч - хүн л юм хойно ухаан алдаж унаж болно шдээ. Тэглээ гээд онгоц унаж болохгүй.
Товчхон хэлбэл онгоцны бүхээгийн тэр бүх төвөгтэй удирдлагууд нь Хэмжих, Харуулах, Дүрслэх, Хянах, Сэрэмжлэх улмаар Удирдах, Тохируулах үүргүүдтэй байх нь.
Зам дээрх цонхоор хараад машиныг хянаж удирдаж болдог бол шөнө үүлэн дунд яваа онгоцны цонхоор юу харах билээ, зөвхөн Dashboard-даа найдахаас өөр аргагүй.
Онгоцны нисгэгч онгоц доторх байр байдал төдийгүй бүх эд ангиа, тэнгэрийн байр байдлыг төдийгүй газар дээр юу болж байгааг бүрэн хянаж байдаг. Үгүй гэвэл тийм онгоцонд та л лав суухыг хүсэхгүй нь лавтай.