Далд ухамсрын тухай чухал баримт
Далд ухамсрын тухай энэ постыг би өөртөө болон ирээдүйд амжилттай явах хүсэлтэй залууст зориулж байна Таны оюун санааг 100 гэж үзвэл 10 нь ил харагдах мөсөн уул бөгөөд 90 нь далд ухамсар болон далай доор нуугдаж байдаг Энэхүү далд байх 90 нь таны бараг ихэнх шийдвэр сэтгэл хөдлөлийг удирдаж байдаг

Далд ухамсрын тухай энэ постыг би өөртөө болон ирээдүйд амжилттай явах хүсэлтэй залууст зориулж байна.
Таны оюун санааг 100% гэж үзвэл 10% нь ил харагдах мөсөн уул бөгөөд 90% нь далд ухамсар болон далай доор нуугдаж байдаг.
Энэхүү далд байх 90% нь таны бараг ихэнх шийдвэр, сэтгэл хөдлөлийг удирдаж байдаг ажээ. Үүнийг та өөрөө мэддэггүйд гол учир байгаа юм.
Яагаад??
— Яагаад гэвэл орчлон ертөнцийн бүх зүйлс энергиэр ажиллах бөгөөд энэхүү энергиэ гамнах зайлшгүй шаардлагатай. Таны тархи ч ялгаагүй, энергиэ гамнана. Иймээс автомат жолоодлого гэсэн горимд ихэвчлэн ажиллана. Баталъя: та өнгөрсөн сарын турш ажил руугаа, гэр рүүгээ машинаа жолоодож явсан байгаа. За одоо санах гээд үз дээ. 7 хоногийн өмнө хэрхэн гэр рүүгээ харьж байснаа санагтун. Юу ч санахгүй. Бүр хичээгээд ч нэмэргүй. Далд ухамсар энэ бүхнийг удирддаг.
• Баримт:
Таны далд ухамсар - үндсэндээ 7 нас хүртэл бүрэлдэн тогтож, суурьшдаг аж. Програмчлагдсан гэсэн үг.
Та сайтар, яг үнэнээр бодох аваас таны бага насандаа авсан туршлага, итгэл үнэмшил яг өнөөдөр ч гэсэн үйлчилсээр байгааг та ойлгоно. 3 насандаа нохойнд хөөгдөж байсан бол өнөөдөр ч нохойноос цэрвэх л болно. 4 насандаа өвөөдөө түшүүлэн морь унахын аз жаргалыг мэдэрсэн бол өнөөдөр ч морь харахаар танд сайхан санагдах болно.
• За одоо яах ёстой вэ?
— Юутай ч өөрийн талаар сөрөг зүйл ярьж, бодохыг хатуу цээрлэ. Яриад л, бодоод л байвал далд ухамсарт ороод л байна. Ингээд таны амьдрал таны бодсоны дагуу азгүйтэж эхэлнэ. Та өөрөө тэгж програмчлаад байгаа юм чинь аргагүй шд.
Хэрвээ азгүй зүйл үнэхээр тохиолдвол физикийн хууль ашиглан түүнийг эргүүлж, хөшүүргэдээрэй. Азгүй зүйлийг азтай зүйл болгон хувиргана гэсэн үг. Ядаж л "ямар гоё туршлага болов оо" гэж бодоход л хангалттай. Айкидо дээр үүнийг маш гоё заадгийг далимд нь дурдчихъя.
• Бас нэг анхаарах том зүйл:
Далд ухамсар нь нүд, чих болон таны бүхий л мэдрэмжээс ирж буй баримтад тулгуурлаж хөгждөг. Түүний нэг гол аюул нь Бодит зүйл болон Хийсвэр зүйлийг ялгаж мэддэггүй. Энэ баримтыг маш сайн ухаарч аваарай.
Та аймшгийн кино үзээд л байвал далд ухамсар тань чөтгөр, шулмас, сүнснээс үнэхээр айдаг, сэргийлдэг, тэднийг бодит гэдэгт итгэнэ. Та бохир яриа сонсоод л байвал тийм л болно. Та завхай бичлэг үзээд л байвал далд ухамсар үзэх дуртай болно. Та social-д буруу хүмүүсээ дагаад л байвал тэдэнд итгэдэг болно. Яг ийм аргаар манай улстөрчид дахин дахин сонгогдоод л яваад байдаг ажээ.
Айхтар хүмүүс энийг мэддэг тул далд ухамсраа маш их гамнадаг. Тэд дэмий кино, дэмий хөгжим, дэмий яриа сонсдоггүй. Бас дэмий хүмүүстэй уулзаж цагаа гарздахаас зайлсхийдэг. Тэд далд ухамсартайгаа маш үнэнчээр ажиллаж, дадлагажуулдаг аж. Ингээд амжилттай ажиллахаас өөр аргагүй болгож хувиргадаг.
• Орчин тойрондоо маш их анхаар.
Далд ухамсар нь та бидний эргэн тойрны бүх юмстай харьцаж, түүнтэй дасан зохицож байдаг. Иймээс гэр орон, ажил төрөл, ажилдаа явах зам, найз нөхөд, гэр бүл гээд бүгдэд анхааралтай хандаж байгаарай. Тэдний гаргаж буй бүх зүйл таны далд ухамсрыг их бага хэмжээгээр програмчилж байдаг. Машинтай яваад стресстээд байвал дугуй унаад үз, алхаад үз. Бүр болохгүй бол байраа зараад ажилдаа ойртоод үз эсвэл ажлаа соль. Ямар нэгэн юм заавал хий.
• Бяцхан заль - 5 минутын арга
Бүр болохгүй бол тархиндаа 5 минутын турш заавар өгч, далд ухамсраа програмчлах гээд үз. Магадгүй болчих ч юм билүү. Бясалгал, залбирал нь ерөөсөө л энэ юм. Амьдрал сайхан болсон, болох тухай өөртөө шивнэж, Бурханаас гуйж, зовлон бэрхшээлээс ангижирч буй тухай бодоод, итгээрэй. Зөв хийж чадвал маш үр дүнтэй. Далд ухамсар ийм чин үнэнч харилцаанд маш дуртай. Библийн сүмд явдаг хүмүүс бүх зүйлийг Бурханд даатгаад санаа амар явдаг нь нэг талын жаргалтай явдал мөнөөс мөн.
За таны далд ухамсарт амжилт хүсье. Миний хувьд Айкидод тогтмол явснаар далд ухамсраа үлэмж дээшлүүлсэн баримтыг дурдах нь зүйтэй болов уу. Хүн бүр өөрийн зөв арга барилаа олох болтугай.
Нийтлэгч: Jargal Tumurbaatar