Оросууд "Анчин" гэх шинэ зэвсэг ашиглаж байна
Украины фронтын шугамын ойролцоох тэнгэрт утаат зам татах нь ихэвчлэн Оросын тийрэлтэт онгоцууд довтлох гэж байгааг илтгэдэг Гэвч Костянтиновка хотын ойролцоо болсон явдал үүнээс ялгаатай байв Тэнгэрт нисч буй биетэд өөр нэгэн биет саад болсноор Украины нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцны хэлтэрхий унажээ Фронтын шугамаас 20 км зайд унасан нисгэгчгүй онгоцыг

Украины фронтын шугамын ойролцоох тэнгэрт утаат зам татах нь ихэвчлэн Оросын тийрэлтэт онгоцууд довтлох гэж байгааг илтгэдэг. Гэвч Костянтиновка хотын ойролцоо болсон явдал үүнээс ялгаатай байв. Тэнгэрт нисч буй биетэд өөр нэгэн биет саад болсноор Украины нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцны хэлтэрхий унажээ. Фронтын шугамаас 20 км зайд унасан нисгэгчгүй онгоцыг Оросын тал өөрсдөө буудаж унагасан байж болзошгүй.
Тодруулбал, Украин тухайн хэлтэрхийг шинжсэний эцэст Оросын хамгийн сүүлийн үеийн шинэ зэвсэг "S-70" үл үзэгдэх байлдааны нисгэгчгүй онгоц болохыг олж тогтоожээ. Энэ нь энгийн нэгэн нисгэгчгүй онгоц биш юм. "Анчин" гэж нэрлэгддэг уг дрон нь сөнөөгч онгоц шиг том боловч бүхээггүй. Хамгийн гол нь үүнийг илрүүлэхэд нэн төвөгтэй.
S-70
ОХУ-ын арми сүүлийн үеийн шинэ зэвсгээ дайсны гарт оруулахгүйн тулд Су-57 онгоц илгээн, дроноо өөрсдөө мөргөж унагаах шийдвэр гаргасан гэж таамаглаж байна.
Орос, Украины талууд янз бүрийн нисгэгчгүй онгоцууд ашиглаж байгаа ч "Анчин"-тай адилтгахуйц нь байхгүй гэж үзэж байна. "Анчин" буюу "S-70" нь 20 гаруй тн жинтэй, 6000 км зайг туулах чадвартай. Сум шиг хэлбэртэй "S-70"-ыг газрын болон агаарын объектуудад цохилт өгөх, тагнуулын зориулалттай бөмбөг, пуужин зөөвөрлөх чадвартай гэж үздэг. Энэ нь Оросын тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоцуудтай хамтран ажиллахад зориулагджээ.
"S-70"-ын хөгжүүлэлтийг 2012 оноос хойш хийж, 2019 онд анх удаа хөөргөжээ. Гэвч Костянтиновкагийн тохиолдлоос өмнө үүнийг Украины дайнд ашигласан гэх нотолгоо гарч ирээгүй. Энэ оны эхээр "S-70"-ыг Оросын өмнөд хэсэгт орших Ахтубинскийн нисэх онгоцны буудлаас олж харсан гэж эх сурвалж мэдээлжээ. Ахтубинскийн нисэх буудал нь Украин руу довтлох пуужингуудыг хөөргөдөг гол цэг юм. Энэ удаад Костянтиновка дээгүүр амжилтгүй болсон нислэг нь "S-70"-ыг байлдааны талбарт туршсан анхны оролдлого гэж үзэж банйа.