Toyota болон Subaru шинэ хамтарсан цахилгаан автомашин бэлдэж байна
Toyota Motor болон Subaru компаниуд 2022 онд гаргасан Toyota b Z 4 X болон Subaru Solterra загваруудаар эхэлсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж 2026 он гэхэд шинэ цахилгаан кроссоверийг танилцуулахаар төлөвлөж байна гэж Японы бизнесийн сэтгүүл Nikkei мэдээллээ Энэхүү шинэ цахилгаан автомашиныг Subaru гийн Япон дахь үйлдвэрт үйлдвэрлэх бөгөөд b Z 4

Toyota Motor болон Subaru компаниуд 2022 онд гаргасан Toyota bZ4X болон Subaru Solterra загваруудаар эхэлсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2026 он гэхэд шинэ цахилгаан кроссоверийг танилцуулахаар төлөвлөж байна гэж Японы бизнесийн сэтгүүл Nikkei мэдээллээ.
Энэхүү шинэ цахилгаан автомашиныг Subaru -гийн Япон дахь үйлдвэрт үйлдвэрлэх бөгөөд bZ4X/Solterra загваруудыг Toyota -гийн үйлдвэрт үйлдвэрлэдэг юм. Уг төслөөр жилд 15-20 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд голчлон АНУ болон Европын холбооны улс руу экспортлох ажээ. Үйлдвэрлэл 2026 оны нэгдүгээр сард эхлэхээр төлөвлөгдсөн байна.
Өнөөдрийн байдлаар Toyota -ийн цахилгаан автомашинууд нь компанийн стратегид харьцангуй бага ач холбогдолтой байгаа юм. 2024 оны эхний есөн сард Toyota АНУ-д ердөө 13,577 ширхэг bZ4X автомашин зарсан бол Subaru 9,137 ширхэг Solterra загвар зарсан байна. Харьцуулахад, Солонгосын Hyundai компани энэ хугацаанд ижил ангиллын Ioniq 5 загвараас хоёр дахин их борлуулалт хийжээ.