Цахилгаан машины борлуулалт Орост буурсаар байна
2024 оны 9 р сард Орос улсад шинэ цахилгаан автомашины борлуулалт өмнөх сартай харьцуулахад 2 хувиар буурч 2023 оны 9 р сарын үзүүлэлтээс 28 хувиар буурсан байна Энэ хугацаанд 1 27 мянган цахилгаан автомашин борлуулагджээ Энэ талаар laquo Коммерсантъ raquo сонин мэдээлжээ Цахилгаан автомашины зах зээлд хамгийн эрэлттэй нь Хятадын

2024 оны 9-р сард Орос улсад шинэ цахилгаан автомашины борлуулалт өмнөх сартай харьцуулахад 2 хувиар буурч, 2023 оны 9-р сарын үзүүлэлтээс 28 хувиар буурсан байна. Энэ хугацаанд 1,27 мянган цахилгаан автомашин борлуулагджээ. Энэ талаар «Коммерсантъ» сонин мэдээлжээ.
Цахилгаан автомашины зах зээлд хамгийн эрэлттэй нь Хятадын Zeekr брэнд бөгөөд 586 машин борлогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлт юм. Хоёрдугаар байрт Москвич брэнд орж, 157 автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс зургаа дахин их өссөн үзүүлэлт аж. Гуравдугаарт, Ora брэнд орсон бөгөөд энэ жил 74 машин борлуулсан нь өнгөрсөн жилийн 2 ширхэг борлуулалттай харьцуулахад ихээхэн өссөн үзүүлэлт болжээ.
Түүнчлэн эхний тавд Evolute (57 машин, 70%-ийн бууралт) болон Avatr (39 машин, 11%-ийн бууралт) брэндүүд багтжээ.
Орос улсад шинэ цахилгаан автомашины борлуулалт гурав дахь сардаа дараалан буурч байгаа ч, 2024 оны 1-р сараас 9-р сарын хооронд нийт 13,96 мянган цахилгаан автомашин борлуулагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар илүү байгаа юм.
«Коммерсантъ»-ийн ярилцсан мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар борлуулалт буурч байгаа шалтгаан нь удахгүй эхлэх хүйтний улирал (хүйтэн нөхцөлд батарей хурдан суух эрсдэлтэй), дэд бүтэц хөгжөөгүй байдал, мөн засгийн газрын шийдвэртэй холбоотой байж болзошгүй гэжээ. Тодруулбал, 2024 оны 4-р сарын 1-нээс эхлэн ЕАЭС-ийн орнуудаас импортоор орж ирсэн цахилгаан автомашиныг зөвхөн ОХУ-д гаалийн бүрдүүлэлт хийлгэх журам хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнөхөн, 2024 оны 3-р сард цахилгаан автомашины борлуулалт 2,5 мянга хүрч, дээд амжилт тогтоож байжээ.