Орост жолоо барьж байхдаа олон нийтийн сүлжээ, кино үзэхийг хориглоно
Оросын Холбооны Замын хөдөлгөөний дүрэмд ПДД оруулах шинэ өөрчлөлтүүдийг ОХУ ын Тээврийн яам боловсруулж олон нийтийн хэлэлцүүлэгт оруулжээ Эдгээр өөрчлөлтүүдэд 100 орчим санал шүүмж ирсэн байна гэж laquo Коммерсантъ raquo сонин мэдээлэв Гол өөрчлөлтүүд нь жолооч нарт хамаарах бөгөөд одоогийн дүрмээр зөвхөн hands free горимгүй утас хэрэглэхийг хориглодог байсныг өргөжүүлж

Оросын Холбооны Замын хөдөлгөөний дүрэмд (ПДД) оруулах шинэ өөрчлөлтүүдийг ОХУ-ын Тээврийн яам боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулжээ. Эдгээр өөрчлөлтүүдэд 100 орчим санал, шүүмж ирсэн байна гэж «Коммерсантъ» сонин мэдээлэв. Гол өөрчлөлтүүд нь жолооч нарт хамаарах бөгөөд одоогийн дүрмээр зөвхөн hands-free горимгүй утас хэрэглэхийг хориглодог байсныг өргөжүүлж, хөдөлгөөний үеэр гар ашиглан эсвэл анхаарал сарниулах шаардлагатай аливаа төхөөрөмж ашиглахыг бүрмөсөн хориглох ажээ. Энэ нь ухаалаг гар утас, таблет, болон бусад мультимедиа хэрэгсэл ашиглан кино үзэх, сошиал сүлжээнд орохыг багтаана.
Шинэ дүрэм батлагдсаны дараа зөрчсөн тохиолдолд 1500 рублийн торгууль ногдуулах юм. Гэвч навигацийн зориулалтаар ашиглахыг хязгаарлахгүй гэж онцолсон байна. Мөн өөр нэгэн өөрчлөлт нь онцгой байдлын албаны автомашины зогсоолын тэмдэг бүхий газраас 5 метрийн дотор зогсохыг хориглох явдал бөгөөд зөрчвөл нийтдээ 1500 рубль, харин Москва болон Санкт-Петербург хотод 3000 рублийн торгууль ногдуулах аж.
Түүнчлэн, өөрчлөлтүүд нь цахилгаан скутер, цахилгаан дугуй, нэг дугуйт гэх мэт хувийн хөдөлгөөний хэрэгслүүдийг (СИМ) бүртгэлд оруулах шаардлагатай болохыг зааж байна. Хувийн хөдөлгөөний хэрэгслийн хэрэглэгчид цагдаагийн шаардлагыг биелүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулах үүрэгтэй болж, зөрчсөн тохиолдолд 30 мянга хүртэл рублийн торгууль төлөхөөр болжээ. Одоогийн торгууль нь 1500 рубль байв.
Энэ шинэчлэлтүүд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, жолооч нарын анхаарлыг хэт сарниулах үйлдлүүдийг багасгах зорилготой юм.