Гэдэс номын товчлол
Би хүүхдээ дагаад биологи анатоми эд нар сонирхдог болоод хоёр жил гаруй болжээ эрт үед хүүхэд нь эцэг эхийнхээ мэргэжлийг дагадаг байсан даа хэхэ 2022 оны наадмын урт амралтаар Гэдэс гээд энэ номыг аав ээжтэйгээ дүүгийнхээ зуслан дээр очиж амрахдаа уншсан тэмдэглэлээсээ хүмүүст уншихад амар байх гээд ихээр товчлон хүргэж

Би хүүхдээ дагаад биологи, анатоми эд нар сонирхдог болоод хоёр жил гаруй болжээ (эрт үед хүүхэд нь эцэг эхийнхээ мэргэжлийг дагадаг байсан даа хэхэ). 2022 оны наадмын урт амралтаар "Гэдэс" гээд энэ номыг аав, ээжтэйгээ дүүгийнхээ зуслан дээр очиж амрахдаа уншсан тэмдэглэлээсээ хүмүүст уншихад амар байх гээд ихээр товчлон хүргэж байна. Нэмж хэлэхэд энэ номыг унших явцад нэмж судлах сониуч зандаа хөтлөгдсөн тул номонд байхгүй агуулга орсон гэдгийг хэлье. Үүнээс хойш өөрийнхөө дотор тал буюу хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, бодисын солилцоо, идэж буй хоол хүнс, амьсгалж буй агаар хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг, булчин, даавар, эрдэс бодис гээд олон уншиж судлах зүйлтэй болсон доо.
Энэ ном нь бааснаас эхэлдэг. Тэгээд амны хөндий рүү ордог.
Тэгэхээр шүлснээс эхэлье. Шүлсний булчирхайнд цус шүүгдэхэд цагаан эс тэндээ үлддэг. Улаан эс судсанд хэрэглэгддэг. Кальц, даавар, дархлааны системийн хамгаалагч бодисууд цуснаас шүлсэнд ордог. Шүлсний шинжилгээ нь дархлааны системийн эмгэг эсвэл тодорхой нэг даавар байгаа эсэхийг мэдэх зорилгоор хийгддэг. Шүлсний булчирхай өвчин намдаах бодис ялгаруулдаг. Тэр нь опиорфин. Опиорфин нь сэтгэл гутралын эсрэг нөлөөтэй. Шүлс мөн бактери, нянгаас хамгаалдаг. (Аюултай сөрөг нянг устгана, аюулгүй сөрөг нянг бүгдийг устгахгүй) Муцин хэмээх уургийн найрлагатай бодис нь шүд, буйлыг нянгаас хамгаалах торон бүрхүүл үүсгэдэг. Унтаж байхдаа шүлс бараг ялгаруулдаггүй учир амны хөндий бохирдож эвгүй үнэртдэг. Тиймээс орой шүдээ тогтмол угаа!
Гүйлсэн хэлэнд дархлааны эд оршдог. Залгиур хоолойг дархлааны эс цагираг (валдэерын цагираг) үүсгэн хүрээлж байдаг. Гүйлсэн булчирхайг хоолойны мах гэж буруу ойлгодог. Дээрх бүгд гүйлсэн булчирхай юм.
Хоолойны мах авахуулсан бол дархлааны системд өөрчлөлт орж жин нэмдэг. Залгиурын цагираг гадны биетийг хянаж дархлааг системийг чадавхжуулдаг. Их хэмжээний хоол идсэний дараа цэх суух, зогсох нь ходоодны хүчлийг улаан хоолой руу нэвтрэхээс сэргийлдэг.
Гэдэс дүүрүүлдэг хүнс, спиртээс татгалз. Спирт нь хий ялгаруулах бактерийн ажиллагааг мянга дахин нэмэгдүүлдэг. Тиймээс спирт бактери цэвэрлэдэг нь худлаа боллоо.
Ус уухад улаан хоолойноос ходоодны баруун богино тал руу шууд очиж нарийн гэдэсний амсар дээр бууна.
Хоол нь ходоодны хүүдийн том тал руу цүл хийн бууна. Нарийн гэдэсний салбангууд хагас боловсорсон хоолыг илүү сайн боловсруулж биед шингээх үүрэгтэй. Энд их энерги зарцуулдаг тул хоолыг сайн болгож идэх шаардлагатай.
Хоол идмэгц элэг, нойр булчирхайгаас ялгарсан шүүсээ ялгаруулж, энэ шүүс нь хоолны шингэц сайжруулах энзим, тос уусгагч бодисыг агуулдаг. Уураг, нүүрс ус, өөх тос задармагцаа гэдэсний ханаар дамжин цус руу очдог. Хоол боловсрох үед задрал явагдаж, хэдэн тэрбум жижиг молекулуудаас бүрдсэн тэжээлт уусмал үүсдэг.
Нарийн гэдсэнд байрлах салбангийн хялгасан судаснууд эдгээр жижиг молекулуудыг цус руу шингээж авдаг. Шим тэжээлээр баялаг цус нь нарийн гэдсээс элэг рүү дамжин очдог. Элэг нь цусыг шүүж, хортой бодисуудыг хоргүйжүүлэн, гол судсанд нэвтрүүлэхээс өмнө цэвэршүүлдэг. Ингэснээр цэвэрлэгдсэн, шим тэжээлтэй цус элгээс зүрх рүү урсана. Ингэснээр цусан дахь сахарын молекулууд уушгины эсүүдэд хүрч, тэнд шингэж авагдан хүчилтөрөгчтэй урвалд орж шатдаг. Энэ урвалын үр дүнд эсүүд амьдрахад шаардлагатай энергиэ авч, бага хэмжээний ус болон дулаан ялгаруулдаг.
Энэ процесс маш олон эсийн оролцоотой явагддаг тул хүний биеийн дулааныг 36-37 хэмийн тогтвортой байдалд хадгалдаг. Амьсгалах бүрт уушги олон төрлийн молекулуудыг шингээж, биеийн жингийн тодорхой хэсэг нь амьсгалаар орж ирдэг атомуудаас бүрддэг.
Их хоол идсэний дараа хоол холих, бутлах явцад их энерги зарцуулдаг тул хоол боловсруулах эрхтэнээр цус их урсдаг. Энэ нь тархин дахь цусны эргэлтийг багасгаж ядраадаг.
Цадсан гэдгийг тархи руу дамжуулдаг химийн нэгдлүүд тархинд ядарсан гэсэн дохиог цуг өгдөг. Энэ нь нарийн гэдэс хоол боловсруулахад энерги зарцуулахад ашигтай. Амарч, тайван байх үед нарийн гэдэс илүү үр дүнтэй ажилладаг. Энэ үед парасимпатик мэдрэлийн систем идэвхжиж, хоол боловсруулах үйл явц дэмжигддэг.
Бүдүүн гэдэс нь хоол тэжээлийн сүүлийн үлдэгдлийг задлахад оролцдог бөгөөд гэдэсний бичил биетнүүдийн ихэнх нь тэнд байрладаг. Бүдүүн гэдэс дархлааны эсүүдээр баялаг ба тэдгээр нь биеийг хамгаалахад чухал үүрэгтэй.
Мухар олгой нь хүний биед хэрэгтэй бактериудыг хадгалах үүрэгтэй байж, гэдэсний микробиомын тэнцвэрийг хадгалахад тусалдаг. Бүдүүн гэдэс нь нарийн гэдэс авч чадаагүй кальци, энерги дүүрэн тослог хүчил, витамин К, витамин В12, 1, 2 зэрэг цусны бүлэгнэлт, мэдрэлийн тогтолцоо зэрэгт тустай эрдэс бодисуудыг авч цусаар дамжуулан элэг рүү хүргэгдэн шалгагдаж цусны их эргэлт рүү ордог.
Витамин К нь цусны бүлэгнэлтэд чухал үүрэгтэй. Чихрийн молекул задлагдах шаардлагагүй шууд нарийн гэдсэнд ирж цаашлаад цус руу ч шууд орох боломжтой.
Чихрийн молекул нүүрс ус гэсэн нэрээр гурил, цагаан будаанд байдаг. Хүний бие их хэмжээний даавар, ялангуяа инсулин ялгаруулж дуусангуут ядардаг. Чихэр энерги болон хувирахдаа маш хурдан. Чихрийг урт чихрийн хэлхээс бүхий гликоген хэмээх бодис болгон элгэндээ хадгалдаг, эсвэл өөх болгон хувиргаж өөхөн эдэд нөөцөлдөг. Гликогены нөөц хэсэг хугацааны дараа дуусдаг бөгөөд энэ үед өөхөн дэх сахараа хэрэглэдэг. Тиймээс дор хаяж 1 цаг дасгал хөдөлгөөн хийнэ.
Мэдрэлийн эд эсийн гадуур өөхөн хучлага байдаг. Энэ бүрхүүлийн хүчээр хурдан сэтгэдэг. Эд эс бүхэн өөхөн мембрам дотор оршдог. Өөх тос нь нарийн гэдсэнд задарч, тунгалагийн тогтолцоогоор дамжин бие рүү шингэнэ. Цусны судас тус бүрийг тунгалагийн судас дагалддаг. Цусны судас эдэд шим тэжээлт бодис шахдаг бол тунгалагийн судас шахагдсан шингэний буцаан авчирч, дархлааны эсийг тээвэрлэдэг (дуктус). Өөх тостой хоол идсэний дараа цээжний цоргон доторх өчүүхэн өөхөн дуслууд бөөгнөрч тунгалагийн шингэн сүүн цагаан болдог.
Сайн тос хэрэглэвэл зүрх судсанд тустай. Экстра вержин оливын тос нь судасны хатуурал, эсийн стресс, ой ухаан болон хараа муудалтаас сэргийлж, уушгины үрэвсэл болон зарим хорт хавдрын эрсдлийг бууруулахад тустай. Мөн гэдсэн доторх сайн бактерийн өсөлтийг дэмжиж, жингээ хянахад дэмжлэг үзүүлнэ.
Сайн тос нь ногоон, жимсэрхүү амттай. Залгисны дараа бага зэрэг шорвог, чинжүүрхүү амт үлддэг. Тансаг найрлагатай тоснууд халахаараа агаараас чөлөөт радикал шингээж авдаг. Чөлөөт радикал нь бусад химийн бодистой нэгдэн шинэ бодис үүсгэн цусны судас, нүүрний арьс, мэдрэлийн эсэнд наалдаж, цусны судас үрэвсүүлж, арьс үрчлээтүүлж, мэдрэлийн өвчин үүсгэдэг. Амьтны гаралтай тос арахидоны хүчил ихээр агуулж өвдөлт дэмждэг дохионы бодис ялгаруулдаг.
Харин маалин, наранцэцэг, рапсын тос зэрэг нь үрэвсэл дардаг альфа-линолены хүчил агуулдаг. Өдрийн энергийн хэмжээний 25-30%-г (55-66гр) өөх тосноос авдаг. Уураг буюу амино хүчлийн хэлхээсийг нарийн гэдэсний хоол шингээх энзимүүд задалж гэдэсний хана хэрэгтэй зүйлсээ шимж авдаг. Байгаль дээрх бүх зүйлс уураг агуулдаг.
Ургамлын гаралтай уураг амьтны гаралтай уургаас цөөн төрлийн амино хүчил агуулдаг. Уураг нь бүрэн задарч, амино хүчил болж чадахгүй үлдсэн хэсгүүд нь тосны дуслуудаар бүрхэгдэн тунгалагийн системд ордог. Тэнд дархлааны эсүүд эдгээр бодисыг гадны биет гэж таньж, эсэргүүцэл үзүүлснээр харшлын урвал үүсдэг.
Энэ хүртэл уншсан уншигч авхай танд баярлалаа.
Номны тэмдэглэлээ бүхэлд нь оруулахаар маш урт болж байгаа тул энд хүрээд дуусгая. Номны агуулгыг 100 хувь зөв гэж хиймэл оюун хэлэхгүй байгааг мөн анхаарч нэмэлт судалгаа хийснийхээ дараа амьдралд хэрэгжүүлэхийг зөвлөж байна.