Нигери улсад шатахуун тээвэрлэгч автомашин дэлбэрсний улмаас 140 гаруй хүн амиа алдав
Африк тивийн хамгийн олон хүн амтай улс Нигерид өчигдөр шатахуун тээвэрлэгч автомашин дэлбэрсний улмаас 140 гаруй хүн амь үрэгджээ Тухайн автомашин эхлээд жолоогоо алдан онхолдож шатахуун нь асгарч эхэлсэн байна Гэтэл асгарсан шатахуунаас савлаж авахаар олон хүн цугларах үед гал гарч дэлбэрэлт болжээ Нийтдээ 140 орчим хүний танигдахгүй болтлоо шатсан

Африк тивийн хамгийн олон хүн амтай улс Нигерид өчигдөр шатахуун тээвэрлэгч автомашин дэлбэрсний улмаас 140 гаруй хүн амь үрэгджээ.
Тухайн автомашин эхлээд жолоогоо алдан онхолдож, шатахуун нь асгарч эхэлсэн байна. Гэтэл асгарсан шатахуунаас савлаж авахаар олон хүн цугларах үед гал гарч, дэлбэрэлт болжээ.
Нийтдээ 140 орчим хүний танигдахгүй болтлоо шатсан цогцсыг бөөнд нь оршуулахаас өөр аргагүй болсныг орон нутгийн онцгой байдлын албаны тэргүүн Нура Абдуллахи мэдээлсэн байна.
Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт муу, нөгөө талаас түлш шатахуун тээвэрлэх төмөр замын дэд бүтэц хөгжөөгүй Нигери улсад ийм осол байнга гардаг.
Бас ийм ослын үеэр иргэд асгарсан түлш шатахууныг савлаж авах үзэгдэл түгээмэл гардаг юм.
Нигерийн засгийн газар өнгөрсөн оноос эхлэн бензин шатахуунд татаас олгодгоо зогсоосноос үнэ ханш нь гурав дахин өссөн байна.
Тиймээс иргэд амь насаа алдах эрсдэлээс айлгүйгээр асгарсан шатахуунаас аль болох ихийг авахаар улайрдаг болжээ.
Эх сурвалж: Associated Press