Ford Bronco-гийн эх үндэс рүүгээ ойртлоо
Ford Motor компани гуравхан хаалгатай Bronco жийпийн шинэ загвар болох Stroppe хувилбарыг танилцууллаа Энэ загвар нь бартаат замд зориулсан нэмэлт тоноглолтой бөгөөд ретро хэв маягаар хийгдсэнээрээ онцлог юм Билл Строппе бол 1960 аад онд Mint 400 Baja 500 Mexican 1000 зэрэг тухайн үеийн алдартай цөлийн уралдаануудад Ford Bronco машинаар оролцдог

Ford Motor компани гуравхан хаалгатай Bronco жийпийн шинэ загвар болох Stroppe хувилбарыг танилцууллаа. Энэ загвар нь бартаат замд зориулсан нэмэлт тоноглолтой бөгөөд ретро хэв маягаар хийгдсэнээрээ онцлог юм.
Билл Строппе бол 1960-аад онд Mint 400 , Baja 500 , Mexican 1000 зэрэг тухайн үеийн алдартай цөлийн уралдаануудад Ford Bronco машинаар оролцдог байсан Америкийн авто уралдааны тамирчин юм.
Stroppe хувилбарын кузовын өнгө нь доороо улаан, дээгүүрээ цагаан, дээвэр нь хөх, капот болон ачааны хаалга нь хар байх бөгөөд энэ нь Билл Строппегийн уралдааны Bronco машинуудын дүр төрхийг сэргээж өгчээ.
Формаль талаасаа Stroppe хувилбар нь Wildtrak хувилбарыг орлох бөгөөд тоноглолын хувьд бараг ялгаагүй юм. 35 инчийн Goodyear Territory RT дугуйтай, 17 инчийн хөнгөн цагаан дисктэй , дугуйны арканд өргөн хамгаалалт, урд талдаа хоёр чирэх дэгээтэй хүчтэй урд хамгаалалт, хүчирхэг хажуугийн гишгүүр, гадна савтай амортизаторууд болон урд талын салдаг тэнцүүлэгч зэрэг тоноглолуудтай.
Хөдөлгүүр нь 2.7 литрийн Ford EcoBoost турбо дөрвөн цилиндртэй , 335 морины хүчтэй, 562 Нм эргэлтийн хүчтэй. Шинэ Stroppe хувилбарын Bronco 2024 оны нэгдүгээр сараас Америкийн зах зээлд худалдаанд гарах юм.