Жил бүрийн есдүгээр сарын 15-наас тавдугаар сарыг хүртэл өвлийн дугуй ашиглах СТАНДАРТТАЙ
Жил бүрийн есдүгээр сарын 15 наас тавдугаар сарын 15 ны хооронд найман сарын хугацаанд nbsp өвлийн дугуй ашиглах стандартын шаардлагатай байдаг nbsp Харин тавдугаар сарйн 15 наас есдүгээр сарыг хүртэл дөрвөн сарын хугацаанд nbsp зуны дугуй ашиглах стандарттай nbsp Иймд жолооч тээвэрчид өвлийн дугуйгаа сольж өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд найман сарын хугацаанд өвлийн дугуй ашиглах стандартын шаардлагатай байдаг.
Харин тавдугаар сарйн 15-наас есдүгээр сарыг хүртэл дөрвөн сарын хугацаанд зуны дугуй ашиглах стандарттай.
Иймд жолооч, тээвэрчид өвлийн дугуйгаа сольж өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ- аас зөвлөлөө.
Цаг уурын байгууллагын мэдээгээр өнөөдөр 14:00 цагийн байдлаар:
Төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар бороо орж байна.
Говийн аймгуудын нутгаар салхины хурд 10-17м/с, зарим үед 26м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилж байна.
Агаарын температур Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховдын хойд талын сумдаар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнө талын сумдаар нэмэх (+) градустай, бусад аймгуудын нутгаар хасах (-) градустай байгааг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар анхааруулав.