Нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо 55 мянгаар хэтэрсэн
2024 оны арваннэгдүгээр сарын 8 наас импортоор орж ирсэн автомашинд нийслэлийн харьяатай улсын дугаар олгохгүй гэдгийг албаныхан мэдээллээ Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т Даваадалай мэдээлэл өгөв Тэрбээр Нийт нийтийн тээврийн 39 8 хувь нь нийслэлд байна Нийтийн тээврийн эргэлтийн хурд удааширсан Түгжрэлийн оргил цагаар түгжрэлийн урт 90

2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд нийслэлийн харьяатай улсын дугаар олгохгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийт нийтийн тээврийн 39.8 хувь нь нийслэлд байна. Нийтийн тээврийн эргэлтийн хурд удааширсан. Түгжрэлийн оргил цагаар түгжрэлийн урт 90 гаруй км үргэлжилж байна. Энэ байдлаараа байвал цаашдаа замын хөдөлгөөний оргил ачаалалтай үед машины хурд явган хүний хурдад дөхөхөөр байгаа юм. Мөн түгжрэлийн урт 200 км хүрэхээр тооцоолол гарсан байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоол гаргасан.
Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Э нэ нь нийслэлд байгаа машины тоо 55 мянгаар хэтэрсэн үзүүлэлт юм.
Улаанбаатарт 10-аас дээш жил болсон насжилт өндөртэй машинууд их байна эдгээр машинууд нь агаарын бохирдолд бас нөлөөлж байна. Дээрээс нь түгжрэл үүсэхэд жолооч нар өөрсдөө бас буруутай. Өөрөөр хэлбэл, түгжрэлийн 5-10 хувь нь жолооч нарын хандлагаас болдог. Тухайлбал зам дээр шууд зогсох, машинаа үлдээх, дүрэм зөрчдөг гэх мэт асуудал байна” гэлээ.
Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилготой Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр 11-р сарын 8-наас хэрэгжиж эхлэхээр болжээ. Дугаар олгоход руль нь зөв бол давуу эрх олгох аж.
Мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.