Газын хүнсний тусламжийн хөлгийг ОХУ бөмбөгджээ
Газын зурваст хүрэх хүнсийг тээвэрлэж явсан хөлөг онгоцуудыг ОХУ бөмбөгджээ Тодруулбал Украины боомтуудад өгсөн цохилтын улмаас Палестины энгийн иргэдэд хүрэх чухал ач холбогдолтой тусламж хойшилсон гэдгийг Британийн тагнуулын албаны мэдэгдлээ ОХУ ын ерөнхийлөгч Путин дайнд ялалт байгуулахын тулд дэлхийн хүнсний аюулгүй байдлаар дэнчин тавихад бэлэн байгааг энэ үйл явдал харууллаа

Газын зурваст хүрэх хүнсийг тээвэрлэж явсан хөлөг онгоцуудыг ОХУ бөмбөгджээ. Тодруулбал, Украины боомтуудад өгсөн цохилтын улмаас Палестины энгийн иргэдэд хүрэх чухал ач холбогдолтой тусламж хойшилсон гэдгийг Британийн тагнуулын албаны мэдэгдлээ.
"ОХУ-ын ерөнхийлөгч Путин дайнд ялалт байгуулахын тулд дэлхийн хүнсний аюулгүй байдлаар дэнчин тавихад бэлэн байгааг энэ үйл явдал харууллаа. Ингэснээр тэр Африк, Ази, Ойрхи Дорнод дахь олон сая эмзэг бүлгийн хүмүүсийг хорлож, өөрсдөдөө давуу эрх олж авахыг оролдож байна.
ОХУ нь олон улсын тогтолцоог зохицуулдаг хэм хэмжээ, хуулийг үл хүндэтгэдэг. ОХУ хойд солонгосчуудыг дайны талбарт ашиглаж буй нь хэчнээн цөхрөнгөө барсны илрэл юм. Одоо тэд дэлхийн өмнөд хэсгийг нэн шаардлагатай хоол хүнсээр хангадаг Украины бүс нутгууд руу дайрч байна" гэж Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер хэлжээ.
Их Британийн мэдээлснээр энэ сарын 5-14-ний хооронд дор хаяж дөрвөн худалдааны хөлөг онгоц Кремлийн бөмбөгдөлтөд өртсөн байна. Тэдгээрийн дотор НҮБ-ын ачааны нэг хэсэг болох наранцэцгийн тос тээвэрлэж явсан Панамын далбаатай чингэлэгт хөлөг багтжээ. Мөн Өмнөд Африк руу тээвэрлэх үр тариа тээвэрлэж явсан Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хөлөг онгоц цохилтод өртсөн байна.