Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаарыг олгоно

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар ямар зохицуулалтаар олгох талаар мэдээлэл өглөө. Шинээр оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхдаа дараах шалгуур тавина. Үүнд:
Үйлдвэрлэснээс хойш 10 жилийн дотор орж ирсэн тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгоно.
Экспортолж буй орноосоо техникийн хяналтын үзлэгт орсон бичиг баримт бүрдүүлж ирсэн машиныг бүртгэнэ.
Гааль дээр орж ирсэн тээврийн хэрэгслүүдийг дараах байдлаар эрэмблэн бүртгэнэ. Үүнд:
Цахилгаан, устөрөгч болон эдгээрийн хосолмол тэжээлт тээврийн хэрэгслийг бензин, дизель хөдөлгүүрт машины дарааллын өмнө бүртгэнэ.
Тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн огноог харгалзан шинэ машиныг дарааллын өмнө бүртгэнэ.
Зөв талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг түрүүлж бүртгэнэ гэх мэт шалгуур тавьж байна.