"Tesla"-ийн хувьцааны ханш 22 хувиар өсөж, Илон Маскийн хөрөнгө $270 тэрбум хүрэв
Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 33 5 тэрбум ам доллароор нэмэгдлээ Tesla компанийн хувьцааны ханш 22 хувиар буюу сүүлийн 11 жилийн хамгийн өндөр дүнгээр өслөө Тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 33 5 тэрбум ам доллароор нэмэгдэж 270 3 тэрбум ам доллар хүрснийг Bloomberg ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 33.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ.
“Tesla” компанийн хувьцааны ханш 22 хувиар буюу сүүлийн 11 жилийн хамгийн өндөр дүнгээр өслөө. Тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 33.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 270.3 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.
Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины эрэлт тааруу байгаагийн улмаас “Tesla” компани сүүлийн дөрвөн улирлын турш тааруу үзүүлэлттэй гараад байсан юм. Харин өнгөрсөн оны эцсээр зах зээлд нийлүүлсэн “Cybertruck” загварын борлуулалтаасаа анх удаа ашиг олсон нь шинжээчдийн таамаглаагүй сайн үзүүлэлттэй гарахад тодорхой хувиар нөлөөлжээ.
Харин ирэх онд “Tesla” илүү боломжийн үнэтэй загварууд танилцуулахаар байгаа тул компанийн орлого нь 20-30 хувиар өсөх магадлалтайг Илон Маск онцолсон байна.
П.Түмэнзаяа