Байрны зогсоолд байсан авто машин хулгайлсан хэрэг гарчээ
Авто зогсоол дээрээс машинаа алдсан гэх хоёр удаагийн дуудлага мэдээлэл өчигдөр 2024 10 23 өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ Тодруулбал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius 10 маркийн автомашин хулгайд алдагдсан байна Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны

Авто зогсоол дээрээс машинаа алдсан гэх хоёр удаагийн дуудлага, мэдээлэл өчигдөр /2024.10.23/ өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан байна. Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин тус тус алдагджээ.
Тухайн хэргүүдэд Цагдаагийн байгууллагаас мөрдөн, шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.