Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ
Apple компанийн i Phone гар утасны зарим загвартаа хиймэл оюуны шинэ систем болох Apple Intelligence ыг нэвтрүүллээ Энэхүү системээ энэ оны зургаадугаар сард танилцуулсан ч өчигдөр буюу даваа гаргаас хэрэглэгчдийн утсанд нэвтрүүлж байна Хиймэл оюуны шинэ функцүүдэд хэрэглэгчид ирсэн мэдэгдэл notification ыг тоймлон хураангуйлах мессеж бичихэд туслах нэмэлт хэрэгсэл зэрэг

Apple компанийн iPhone гар утасны зарим загвартаа хиймэл оюуны шинэ систем болох “Apple Intelligence”-ыг нэвтрүүллээ.
Энэхүү системээ энэ оны зургаадугаар сард танилцуулсан ч өчигдөр буюу даваа гаргаас хэрэглэгчдийн утсанд нэвтрүүлж байна.
Хиймэл оюуны шинэ функцүүдэд хэрэглэгчид ирсэн мэдэгдэл /notification/-ыг тоймлон хураангуйлах, мессеж бичихэд туслах нэмэлт хэрэгсэл зэрэг үйлдэл багтжээ.
Энэ систем нь iPhone-ы сүүлийн үеийн загварууд буюу iPhone 16-ын бүх модель, iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max загваруудад нэвтэрч байгаа юм.
Мөн сүүлийн үеийн чип бүхий Mac компьютер болон iPad-уудад нэвтэрнэ.
Даваа гарагт танилцуулсан iOS 18.1 үйлдлийн системийг суулгаснаар Apple Intelligence-ыг ашиглах боломжтой.
Энэ оны сүүлээр текстээс зураг, эможи зэргийг бүтээх зэрэг шинэ функцүүд нэмэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: ВВС