Автотойм: 2021 BAIC X7
Саяхан би BAIC X 7 машиныг авсан Эхэндээ хар өнгөтэйг нь хүссэн ч цагаан өнгө л байсан тул өнгө нь гол биш гэж бодоод авахаар шийдсэн Гаднах төрх дотоод материалын чанар нь үнэхээр таалагдсан ч зарим зүйл төдийлөн таалагдсангүй Тухайлбал уг загварт бичлэг хийх камер байхгүй мөн дууны системийн чанар

Саяхан би BAIC X7 машиныг авсан. Эхэндээ хар өнгөтэйг нь хүссэн ч цагаан өнгө л байсан тул өнгө нь гол биш гэж бодоод авахаар шийдсэн. Гаднах төрх, дотоод материалын чанар нь үнэхээр таалагдсан ч зарим зүйл төдийлөн таалагдсангүй. Тухайлбал, уг загварт бичлэг хийх камер байхгүй, мөн дууны системийн чанар нь онцгүй санагдсан. Мөн программ хангамжийн хувьд асуудлууд бий. 2023 оны шинэ загварууд гарснаар хуучин хувилбарын систем бага зэрэг удаан ажиллах болсон ч сайн сайжруулалт гарна гэж найдаж байна.
Хотын нөхцөлд машин сайхан унаатай, дуу чимээний тусгаарлалт нь сайн, харин хурдны замд 140 км/ц-ээс дээш хурдтай явбал жолоодлого нь арай тогтворгүй болж, эргэлт дээр хурдаа багасгах шаардлагатай болдог. Энэ нь яах аргагүй түдгэлзүүлэх систем нь бүрэн тохируулагдаагүй гэдгийг харуулж байгаа юм.
Дотоод орон зай сайн. Жолооч, зорчигчдод хангалттай зайтай, арын суудал өргөн, суудал нь тав тухтай. Найзуудтайгаа хотын зах руу аялалд гарахад хүн бүрт хангалттай зай байсан нь бусад олон SUV-ээс давуу тал болж байна.
1.5T турбо хөдөлгүүр нь миний хэрэгцээнд хангалттай бөгөөд түлшний хэмнэлт сайн. Дунджаар 100 км-т 6.8-7.5 литр зарцуулдаг нь энэ хэмжээтэй машины хувьд тун боломжийн үзүүлэлт. Кабины гурван дэлгэц нь орчин үеийн технологийн мэдрэмж төрүүлдэг, эхэндээ агааржуулагчийн дэлгэц дээр тохиргоо хийхэд бага зэрэг төвөгтэй санагдсан ч хоёр сар гаруй яваад бүрэн дассан, одоо бол товчлуурын хяналтаас илүү хялбар санагдаж байна.
Ерөнхийдөө BAIC X7 орчин үеийн, эдийн засгийн хэмнэлттэй, багтаамж сайтай, чанартай материалтай сайн кроссовер ч гэсэн зарим талаараа сайжруулах зүйл ихтэй. Шинэ зүйл турших сонирхолтой, өөр хэв маягийг хүсэж буй хүмүүст энэ машиныг сонирхож үзэхийг зөвлөж байна.