Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдын газар өчигдөр 21 48 цагт хүлээн авчээ Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход nbsp Sinotruck ZZ 3257 загварын автомашин Howo ZZ 3257 N 3847 C 1 загварын nbsp автомашины араас мөргөж иргэн Т ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд "автомашинд хүн хавчуулагдсан" тухай дуудлагыг Онцгой байдын газар өчигдөр 21:48 цагт хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход, "Sinotruck ZZ3257" загварын автомашин, "Howo ZZ3257N3847C1" загварын автомашины араас мөргөж иргэн Т-ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Төв аймаг, Баян сум Цавчир 3 дугаар баг "боодлын өвс ачсан ачааны автомашин шатаж байна" гэсэн дуудлагын 10:12 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн "Beiben North Benz, ND4250" загварын ачааны автомашины чиргүүл, боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороонд "байшин шатаж байна" гэсэн дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн И-ийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай гэрийн 2x3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Ослын нөхцөл байдлын хоногийн мэдээ /2024.11.01/
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар