ОХУ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч их мөнгөөр Google-ийг торгов
ОХУ ын шүүхээс Google компанийг өөрсдийнх нь төв хэвлэлийн сувгийг Youtube ээс хязгаарласан шалтгаанаар 2 дециллион рублиэр торгов Дециллион 10 ын 33 зэрэгт 20 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 ам доллар бүхий энэ мөнгөн дүн нь технологийн салбарын тэргүүлэгч Google ийн зах зээлийн үнэлгээнээс

ОХУ-ын шүүхээс Google компанийг өөрсдийнх нь төв хэвлэлийн сувгийг Youtube-ээс хязгаарласан шалтгаанаар 2 дециллион рублиэр торгов.
*Дециллион-10-ын 33 зэрэгт
20,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 ам.доллар бүхий энэ мөнгөн дүн нь технологийн салбарын тэргүүлэгч Google-ийн зах зээлийн үнэлгээнээс нь ч их юм.
Олон улсын валютын сангаас дэлхийн нийт Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг 110 их наяд ам.доллар гэж үнэлдэг бөгөөд үүнээс ч их мөнгө гэсэн үг.
Тасс агентлагийн мэдээлснээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өөрөө ч энэ мөнгөн дүнг хэлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч Google-ийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаарджээ.
Одоогоор Google-ийн талаас энэ асуудалд ямар нэг албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
RBC агентлаг Google-ийн торгууль нь YouTube дэх Оросын 17 хэвлэл мэдээллийн сувгийн контентыг хязгаарласантай холбоотой гэж мэдээлсэн.
Эх сурвалж: ВВС