Их Британи электрон тамхины татварыг нэмнэ
Их Британийн канцлер Рэйчел Ривз электрон тамхины татварыг 2026 онд нэмэгдүүлэхээр болсон талаар мэдэгджээ Тодруулбал 2026 оны 10 р сараас эхлэн электрон тамхины 10 мл шингэн тутамд 2 20 фунт стерлингийн татвар ногдуулна Үүнийг дагалдан тамхины татварыг 100 ширхэг тамхи тутамд 2 20 фунт стерлингээр нэмж энгийн тамхинаас электрон тамхинд

Их Британийн канцлер Рэйчел Ривз электрон тамхины татварыг 2026 онд нэмэгдүүлэхээр болсон талаар мэдэгджээ.
Тодруулбал 2026 оны 10-р сараас эхлэн электрон тамхины 10 мл шингэн тутамд 2.20 фунт стерлингийн татвар ногдуулна.
Үүнийг дагалдан тамхины татварыг 100 ширхэг тамхи тутамд 2.20 фунт стерлингээр нэмж, энгийн тамхинаас электрон тамхинд шилжих санхүүгийн хөшүүргийг хадгалах болно гэж үзжээ.
Мөн тэрбээр тамхины үнэ 2 хувь, гараар ороодог тамхиных 10 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгджээ.
Согтууруулах ундааны татварын тухайд тэрээр 2025 оны 2-р сараас эхлэн шар айргийн татварыг 1.7 хувиар бууруулахаар төлөвлөжээ.
Пабуудад худалдаалагдаж буй согтууруулах ундааны гуравны хоёр нь задгай шар айраг байдаг тул энэхүү шийдвэр шар айргийн үнэд нөлөөлөхгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: BBC