Умард Солонгос өөрсдийн харвасан пуужинг хамгийн хүчтэй нь гэв
Өчигдөр буюу пүрэв гаргийн өглөө Умард Солонгос тив алгасах баллистик пуужинг ICBM харвасан Японы талаас уг пуужин маш удаан хөөрсөн бөгөөд шинэ төрлийн пуужин байж магадгүй хэмээн мэдэгдэж байсан юм Тэгвэл Умардын талаас үүнийг баталж өчигдөр харвасан пуужин нь Хвасон 19 хэмээх шинэ төрлийн тив алгасах баллистик пуужин гэдгийг хэлэв

Өчигдөр буюу пүрэв гаргийн өглөө Умард Солонгос тив алгасах баллистик пуужинг /ICBM/ харвасан.
Японы талаас уг пуужин маш удаан хөөрсөн бөгөөд шинэ төрлийн пуужин байж магадгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Умардын талаас үүнийг баталж, өчигдөр харвасан пуужин нь “Хвасон-19” хэмээх шинэ төрлийн тив алгасах баллистик пуужин гэдгийг хэлэв.
Умард Солонгосын төв телевиз үүнийг “дэлхийн хамгийн хүчтэй стратегийн пуужин” хэмээн онцолсон. Хвасон-19 сүүлийн үеийн ICBM-үүдтэй адил АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай гэнэ.
Пуужинг турших үед удирдагч Ким Жон Ун "Шинэ төрлийн ICBM нь цөмийн тээвэрлэлтийг хөгжүүлэх, үйлдвэрлэх салбар дахь бидний ноёрхлыг дэлхий нийтэд нотоллоо" гэжээ.
Ирэх долоо хоногт болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн хоногийн өмнө пуужин харвасан нь Вашингтон болон Өмнөд Солонгос, Япон, Европын орнууд мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шүүмжлэлд өртөв.
Мөн энэ үетэй зэрэгцэн Умардын талаас цэргээ Оросын армид нэгдүүлсэн асуудалд Украины холбоотнууд ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгааг Володимир Зеленський шүүмжилж байна.
Эх сурвалж: Reuters