Hyundai DeLorean DMC-12 стилийн кроссовер бэлтгэж байна
Hyundai Motor компани нь автомашинд эрчим хүчний эх үүсвэр болгон устөрөгчийг ашиглах технологийг дэмждэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм Hyundai сүүлийн арван жилийн туршид зарим бүс нутагт устөрөгчийн түлшний эсээр ажилладаг цахилгаан автомашинуудыг санал болгож байгаа бөгөөд туршилтуудаа үргэлжлүүлсээр байна Учир нь тус компани 2017 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа Hyundai Nexo

Hyundai Motor компани нь автомашинд эрчим хүчний эх үүсвэр болгон устөрөгчийг ашиглах технологийг дэмждэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм.
Hyundai сүүлийн арван жилийн туршид зарим бүс нутагт устөрөгчийн түлшний эсээр ажилладаг цахилгаан автомашинуудыг санал болгож байгаа бөгөөд туршилтуудаа үргэлжлүүлсээр байна. Учир нь тус компани 2017 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа Hyundai Nexo-г солих шинэ үеийн устөрөгчийн автомашинуудыг танилцуулахаар бэлдэж байна. Энэ шинэ загвар ирэх оны эхний хагаст зах зээлд гарах бөгөөд одоогоор Hyundai компани Лос-Анжелес болон Хятадын Гуанжоу хотод 11-р сард болох олон улсын авто үзэсгэлэнд Hyundai Initium хэмээх туршилтын загварыг үзүүлэхээр бэлтгэж байна.
Hyundai Initium нь дунд оврын, таван хаалгатай, таван хүний суудалтай киберпанк загварын кроссовер юм. Түүний дүр төрхөөс Z үеийнхэн дунд алдартай болсон DeLorean DMC-12 загвартай төстэй зүйлс тод харагддаг. Hyundai Initium загварын гэрэл нь HH гэсэн товчлол бүхий ус төрөгчийн хөтөлбөрийн логог дүрсэлсэн дөрвөлжин хөндлөн загвартай.
Үйлдвэрлэгч техникийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Hyundai Initium-ийн хөдөлгүүр нь 201 морины хүчтэй бөгөөд 650 км явах боломжтой болохыг л мэдээлсэн. Мөн энэ автомашин 220 вольтын хүчдэлтэй гаднын цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулах генераторын функцтэй байх бөгөөд энэ залгуур нь арын жигүүрт байрладаг гэж мэдээлжээ.