Toyota цахилгаан Hilux-ын туршилтыг эхлүүллээ
Toyota компани анхны цахилгаан хөдөлгүүртэй Hilux ыг бүтээлээ Ажлын прототипийг ирэх нэг жилийн туршид Австралийн баруун эрэгт орших Порт Хедландад байрлах Broken Hill Proprietary BHP уул уурхайн компанийн төмрийн хүдрийн уурхайн автопаркт ашиглах юм Toyota компанийн үзэж байгаагаар хүнд хэцүү нөхцөлд хийгдэх эрчимтэй туршилтууд нь цахилгаан хөдөлгүүртэй Hilux пикапыг хөгжүүлэх

Toyota компани анхны цахилгаан хөдөлгүүртэй Hilux-ыг бүтээлээ. Ажлын прототипийг ирэх нэг жилийн туршид Австралийн баруун эрэгт орших Порт-Хедландад байрлах Broken Hill Proprietary (BHP) уул уурхайн компанийн төмрийн хүдрийн уурхайн автопаркт ашиглах юм.
Toyota компанийн үзэж байгаагаар хүнд хэцүү нөхцөлд хийгдэх эрчимтэй туршилтууд нь цахилгаан хөдөлгүүртэй Hilux пикапыг хөгжүүлэх үйл явцын салшгүй хэсэг юм. Toyota Hilux цахилгаан прототипийг орчин үеийн, хоёр эгнээ суудалтай Hilux пикапын суурин дээр барьсан бөгөөд гурван талт ачааны тавцан нь хөнгөн цагаан профилуудаас бүрдсэн. Тусгай нэмэлт тоног төхөөрөмжөөс харахад зөвхөн урд талын хамгаалалтын бампер болон кенгурятник суурилуулсан байна. Гаднаас нь харахад цахилгаан Hilux-ыг ялгах ганц зүйл бол яндангийн систем байхгүй бөгөөд зүүн жигүүрт нь байрлах батарейг цэнэглэх залгуур бүхий таг юм.
Үйлдвэрлэгчээс прототипийн техникийн үзүүлэлтүүдийг хараахан гаргаагүй ч илүү сонирхол татахуйц зүйл бий. Toyota компанийн хамтрагч BHP нь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр дэлхийн хамгийн том уул уурхайн компани юм. Тус компанийн хөнгөн ачааны автомашины парк нь зөвхөн Австралид 5000 орчим автомашинаас бүрддэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь дизель хөдөлгүүртэй. Эдгээр автомашинууд нь "ажлын хүлэг"-ийн жишгийг тогтоож байгаа бөгөөд Toyota компани ч цахилгаан Hilux-ыг түүнтэй адил түвшинд хүргэхийг зорьж байна. Ажлын гайхалтай үр дүнтэй дизель хөдөлгүүртэй автомашинуудыг өөрчлөх шаардлагыг Toyota-ийнхан өөрсдөө ч төдийлөн ойлгоогүй бололтой, Hilux-ыг цахилгаан автомашин болгоход төдийлөн урам зоригтой байгаа нь харагдсангүй.