Niutron NV кроссовертой танилцацгаая
Шинээр байгуулагдсан Хятадын автомашин үйлдвэрлэгч Ziyoujia Motors Zi you jia Motors гэж уншигддаг анхны загвар болох Niutron NV том оврын кроссоверыг танилцуулж байна Niutron NV нь цэвэр цахилгаан эсвэл цуврал төрлийн хайбрид цахилгаан хөтлөгч системтэй ажиллах боломжтой өвөрмөц платформ дээр бүтээгдсэн Явах эд ангид хөнгөн цагаан болон хөнгөн хайлшийн эд

Шинээр байгуулагдсан Хятадын автомашин үйлдвэрлэгч Ziyoujia Motors (Zi-you-jia Motors гэж уншигддаг) анхны загвар болох Niutron NV том оврын кроссоверыг танилцуулж байна.
Niutron NV нь цэвэр цахилгаан эсвэл цуврал төрлийн хайбрид цахилгаан хөтлөгч системтэй ажиллах боломжтой өвөрмөц платформ дээр бүтээгдсэн. Явах эд ангид хөнгөн цагаан болон хөнгөн хайлшийн эд ангиудыг өргөн ашигласан юм.
Niutron NV-ийн урт, өргөн, өндөр нь 4915, 1950, 1750 мм бөгөөд тэнхлэг хоорондын зай нь 2900 мм.
Niutron NV-ийн онцлох зүйл бол цахилгаан болон хайбрид хувилбаруудад ижил хэрэглэгддэг Gemini хөтлөгч модулиуд юм. Энэ нь автомашины өртгийг бууруулдаг аж.
Техникийн үзүүлэлтээс одоогоор зөвхөн 0-100 км/ц хурдлах хугацааг ил болгосон бөгөөд хайбрид хувилбар нь 5.9 секундэд хурдалдаг.
Гадаад үзэмжийг үнэлэх боломжтой бөгөөд автомашины экстерьер нь сүүлийн үеийн автомашины дизайны чиг хандлагын сонирхолтой хослол гэж тодорхойлж болно. Орчин үеийн хэв маягийн дагуу машин нь хөндлөн капоттой, хажуугаас нь харахад бараг босоо харагдах урд хэсэгтэй хоёр эзлэхүүнтэй хэлбэртэй. Урд гэрлийн блок нь сонгодог дугуй хэлбэрт гэрлийг санагдуулам график дүрслэлтэй бөгөөд радиаторын сараалжийг дуурайсан гоёл чимэглэлтэй нэгтгэж, Ford Bronco Sport кроссоверыг санагдуулдаг. Мөн "хөвж буй" дээвэр, мөнгөлөг оруулгатай, хүчирхэг арын тулгуур багана, хажуу талын долгиолог хэв гаргалт болон Tesla шиг нуугддаг хаалганы бариулыг онцлох хэрэгтэй.
Ziyoujia Motors төслийг Хятадын бизнесмен Ли Иинань хариуцаж байгаа ба тэрээр энэхүү төслийн хүрээнд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Хөрөнгө оруулагчдын дунд АНУ-ын Coatue, Хятадын IDG Capital зэрэг хөрөнгө оруулалтын сангууд багтжээ. Иинань нь цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр амжилттай төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд 2015 онд 小牛电动 (Maverick Electric) компанийг үүсгэн байгуулж, ретро хэв маягтай цахилгаан мотоциклуудыг олноор нь үйлдвэрлэж эхэлсэн байна.
Ziyoujia Motors-ийн инженерийн төвд 1000 инженер ажиллаж байна гэж мэдээлжээ.
Энэ автомашиныг худалдан авах юмуу унаж үзэхийг хүсвэл:
• 88151633, 89502070 утсаар холбогдохыг урьж байна.
Үнэ: 110,000,000 төг