Шинэчилсэн Mitsubishi Outlander PHEV Японд асар их эрэлттэй байна
Mitsubishi Motors компани 10 р сарын 30 нд Японд шинэчилсэн Mitsubishi Outlander PHEV загварыг танилцуулж эхэлсэн бөгөөд худалдаанд гарсан эхний өдөртөө л 3 4 мянган захиалга авчээ Тус компанийн сарын зорилтот борлуулалт нь 1000 машин байсан юм Японы зах зээлд зориулсан шинэчилсэн Mitsubishi Outlander PHEV нь илүү хүчин чадалтай тэжээлийн

Mitsubishi Motors компани 10-р сарын 30-нд Японд шинэчилсэн Mitsubishi Outlander PHEV загварыг танилцуулж эхэлсэн бөгөөд худалдаанд гарсан эхний өдөртөө л 3.4 мянган захиалга авчээ. Тус компанийн сарын зорилтот борлуулалт нь 1000 машин байсан юм.
Японы зах зээлд зориулсан шинэчилсэн Mitsubishi Outlander PHEV нь илүү хүчин чадалтай тэжээлийн батарейтай, жолоодлогын туслах системүүд нь сайжирсан, дотор засал, тоноглол нь шинэчлэгдсэн байна.
Шинэ Mitsubishi Outlander PHEV-ийн литийн батарей өмнөхөөсөө 10%-иар илүү хүчин чадалтай болж, 22 кВт*ц болсон байна. Цахилгаан хөдөлгүүрээр цэвэр горимд явах зай нь 26-27%-иар нэмэгдэж, WLTP стандартын дагуу 106 км хүрсэн байна. Гурван фазын тогтмол гүйдлийн эх үүсвэрээс батарейг цэнэглэх хугацаа 16%-иар багасаж, 32 минут болсон байна. WLTP циклээр 100 км-т зарцуулах бензиний зарцуулалт 6-9%-иар багасаж, дунджаар 5.7-5.8 л/100 км болжээ.
Mitsubishi Outlander PHEV-ийн шинэ загварт радиаторын сараалжийн арын автомат хаалт, их биеийн доод талын хаалт, шинэ арын бамперын хэлбэр болон радиаторын сараалжийн дээд хэсэгт хаалт суурилуулснаар агаарын эсэргүүцлийг багасгажээ.
Гадна үзэмжийн хувьд шинэчилсэн Mitsubishi Outlander PHEV-д их өөрчлөлт ороогүй. Бамперын доод хэсгийн гоёлын элементүүд илүү тансаг харагдах болсон бол арын гэрэл бүрэн LED болжээ. Мөн агаарын эсэргүүцэл багатай шинэ хайлшин дугуйны обуд нь фрезерлэсэн урд гадаргуу, хар өнгийн дотоод хэсэгтэй болсон байна.
Дотор засалд 9 инчийн дэлгэцтэй байсан медиа системийг 12.3 инч болгон томруулсан. Мөн салон нь тоосгоны өнгөтэй эко арьсан бүрээсийн сонголттой болсон бөгөөд урд суудалд анх удаа агааржуулалт суурилуулжээ. Үүнээс гадна дотор талын толь нь хүрээгүй загвартай болсон байна.
Шинэ Mitsubishi Outlander PHEV нь Dynamic Sound Yamaha-ийн 12 чанга яригч, хоёр өсгөгчтэй, тусгайлан тохируулсан дэвшилтэт аудио системтэй болсон бөгөөд энэ нь зорчигчдод дуучдын амьсгал хүртэл тод сонсогдоно гэж амлаж байна.